• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-25 21:29:41    
Хятад улс цаг уурын барчим байдлыг зохицуулах удирдлагын системийг анх алхам бүрэлдүүлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Цаг агаар ямар байх нь хүн бүхний амьдралтай нягт холбоотой зүйл юм. Цаг агаарын үйлчилгээний түшин ямар байхаас нэг орны шинжлэх ухаан техникийн түвшин, нийгмийн дэвшил ямар түвшинд байгааг мэдэж болдог. Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд энэ талаар түлхүү анхаарч одоо цаг агаарын үйлчилгээ хангах нэлээд бүрэн төгөлдөр системийг бий болгосон байна.

     Хятадын үндэсний цаг уурын албын дарга Чин Да Хэ 8-р сарын 25-ны өдөр хэлэхдээ, Хятадын цаг уурын бачим байдлыг зохицуулах удирдах зохион байгуулалтын болон урьдчилан сэргийлэх систем анх алхам бүрэлдэж, цаг уурын бачим байдалд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх чадал эрчимжиж, цаг уурын урьдчилсан мэдээлэлийн хамрах хүрээ хэмжээг өрөгтгөж, олон нийтийн гэнэтийн хэргийг хамжилцан зохицуулах байдал бүрэлдэж байна гэжээ.

     Чин Дан Хэ хэлэхдээ, цаг уурын байгууллагууд янз бүүрийн бачим байдлыг аргацаах арга хэмжээнүүдийг боловсронгуй болгож, бачим байдлыг аргацаах удирдах ажлын механизмийг тогтоон боловсронгуй болгож, бачим байдлыг аргацаах удирдлагын системийн байгуулалтын талаар томоохон ахицтай боллоо. Хятадын цаг уурын үндэсний газар бачим байдлыг аргацаах удирдлагын алба байгуулж, цаг уурын томоохон гамшигаас сэргийлэх төсөл болон цаг уурын амшигаас сэргийлэх дохионы түр хэрэгжүүлэх арга боловсруулсан юм гэжээ.
өнөө Хятад улс бүх Хятадын 2359 хот сяныг холбосон хиймэл дагуул болон газар дээрх цаг агаарын холбооны сүлжээний системийг холбож, цаг агаарын томоохон гамшигаас сэргийлэх болон олон нийтийн бусад цаг агаарын гэнэтийн хэрэгт баталгаа хангах хамтарсан механизм байгуулж, цаг аргаарыг батлан хамгаалалт, цэргийн явдал, тэнгис далай, усан ашиглалт, газар хөдлөлт, сансар, агаарын тээвэр, шинжлэх ухааны судалгааны байгууллага зэрэг салбартай мэдээлэл солилцох сүлжээг байгуулсан байна.

     Одоо Хятад улсын цаг агаарын салбарууд радио телевиз, сонин, телефон утас, мессеж, интенетийн сүлжээ зэрэг мэдээлэлийн сувагтай болж, тэрбум гаруй хүн өдөр болгон цаг агаарын үйлчилгээ хүртэж байгаа юм. Хятадын хэмжээнд 31 муж хот өөртөө засах раион шууд хариа хотын цаг уурын албууд хөдөө аж ахуйг хөгжүүлэх сүлжээ байгуулж, хөдөө нутагт 15 мянган цаг уурын мэдээний үйлчилгээний станц байгуулж, хөдөө тосгоны өргөн олон тариачидад цаг агаарын нэн сайн үйлчилгээ хангаж байгаа юм.