Одон орон судлалын олон улсын холбоо 24-ний өдөр Чехийн нийслэл Прагад болсон 26 дахь бүгд хурлаараа санал оруулж, одон гаригийн тухай шинэ тогтоол баталсан байна. Энэ шинэ тогтоолоор бол нарны системийн одон гариг 8 байна, дэлхийн ван одон гаригийг нарны системийн есөн том одон гаригийн тооноос гаргаж, одой одны тоонд тооцох болсон байна.
Мөн өдрийн санал хураалтад 75 улс орон газар нутгийн одон орон судлаач 2500 гаруй эрдэмтэн оролцож, нарны системийн одон гаригийг одон гариг, одой одон, нарны системийн жижиг одод гэж гурав хуваасан байна.
1 2
|