• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-28 14:42:48    
Хармөрөн мужын монгол үндэстэн

Хятадын Олон Улсын Радио

     Хармөрөн мужын монгол үндэстэн нь голцуу тус мужын Сүн-Нэний тал нутгийн төв хэсгээр төвлөрөн сууршидаг. Уг нутаг нь тэгш сайхан, өргөн уудам тал байж, гол мөрөн урсч, өвс бэлчээр өн шимэлгээрээ мал тариаланд цөм тохирох таатай сайхан нутаг юм.

     Хармөрний монголчууд урт удаан хугацаагаар малжих амьдралыг хийсээр иржээ. Мин улсын Хүнь-Шигийн үед, Чигис хааны хоёрдугаар дүү Хавт-Хасрын 14-р үеийн омбол Гүй-Мөнх тус нутагт нүүдлэн малжиж байжээ. 15-р зууны дунд үед, Гүй-Мөнхийн омбол хөвгүүд нь Нон мөрний зүүн эрэг дагуу нутагт ирж, нутаг бэлчээрээ хуваалцаж сууришсанаас "Дөрвөд" аймаг гэж нэрлэгдэх болжээ. Хэдэн зуун жилийн турш эрэлхэг баатар монголчууд маань энэх өн шимлэг нутагт үеийн үе оршин амьдарсаар иржээ. Одоо бүх Хармөрөн мужид нийт 96 мянган монголчууд байж, үүнд ганц Хармөрөн мужын Дөрвөд монгол өөртөө засах шяньд 30 мянган монголчууд байдаг бөгөөд эдгээр монголчуудын олонх нь малжлаар гол болгож, цөөн хэсэг нь тариалан эрхлэж бий.

     Эрт үед монгол үндэстэн нь бөөгийн шашин шүтэж, 16-р зуун гэхэд шарын шашин шүтэх болжээ. Шинэ Хятад Улс байгуулагдасаны дараа монгол үндэстэний шашин шүтлэгийн үзэл ухаамсар сул болж, олонх лам нар хар хүн болон гэр бүль байгуулаад одоо шашин шүтэх монголчууд цөөн болжээ.

     Монгол үндэстэн нь соёл урлагийн баялаг өвтэй юм. Үүнд монгол үндэстэний холбоо багтаж бий. Холбоо бол яриж дуулах хосолсон урлаг юм, ердөө морин хуур юм уу дөрвөн утаст хуураар хөгжимдэж, хоёр хүн тоглодог. Холбоо нь өөрийн тогтосон аялгуутай мөртөө шууд толгой холбон шүлэглэж, зүйрлэл, уянгалал, дүрслэл зэргийг хэрэглэдэг.

     Монгол үндэстэн нь цол нүүдлэн малжиж байсанаасаа малжих тариалах үйлдвэрлэлийг хослуулсанаас хойш хятад үндэстэнтэй холилдон суурших болж, амьдралын зан заншлын хувьд маш их өөрчөлөлттэй болжээ.

     Энгийн цагтаа дээл өмсөх нь маш цөөн болж, зөвхөн баяр цуглаан, хурим найр дээр сая дээл өмсч бүс бүсэлдэг байна. Идээн ундааны талаар өнгөрсөнд үхэр хонины мах болон сүүн бүтээгдхүүнээр гол болгож байсан бол одоо ам будаагаар гол болгож, бас сүүн бүтээгдхүүн, бараан цай уух болжээ.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040