Сүүлийн жилүүдэд зарим тарган хүмүүс өөрийгөө тураах гэж есөн шидийн арга хэрэглэх болов. Гэвч тураах гэж элдвээр оролдсоны уршгаар өөрийнхөө эрүүл мэндэд харш нөлөө үзүүлсэн төдийгүй амь насаа алдах аюулт даваанд хүрсэн хүмүүс ч цөөнгүй бий. Эдгээр хүмүүс голцуу турахын тулд идэх хоол уух ундаа хэмнэсээр байгаад ийм муу үр дүнд хүрсэн байна. Ямар муу үр дүнд хүрснийг дараах 6 талаар тодруулан ярих шаардлагатай байна.
1. Сарын тэмдгийг боогдуулж болзошгүй юм:
Сүүлийн жилүүдэд, эмэгтэйчүүдийн тасгийн эмнэлэгт хоолоо хэмнэж турах гэснээс болоод сарын тэмдэг нь тэнцвэргүй болсон юм уу зогсох шахсан хүмүүс олшров, эдгээр хүмүүсийн дийлэнх нь 20 орчим настай эмэгтэйчүүд болно, тэд нарын өвчинд нэрвэгдэж байгаа шалтгаан нь эрхтнээсээ болсон биш, мэдрэлийн өвчний нөлөө ч биш харин бүрмөсөн хоол ундаа хасч биеийн жин нь огцом буурснаас болж байгаа юм.
2. Цөс чулуужих өвчинд нэрвэгдүүлж болзошгүй:
Өөх болон холестерины хүний биед нэвтрэх хэмжээ нь буураад өлсөх үе, цөсний уутны нарийн гэдэс руу цөсний шингэнийг хүргэх чадавхи нь мууддаг байна. Цөсний шингэн хуран цугларах болон цөсний давслаг зүйл нэмэгдэх энэ хоёр байдал давхцаад ирэхээр цөс амархан чулууждаг байна. Иймээс цөс чулуужихаас сэргийлэхийн тулд цөсийг сайтар ажиллуулах хэрэгтэй, биеэ турааж байгаа хүмүүс өдөр бүр 1200 килокалори халуун болон 5-10 грамм өөх шингээж, цөсний уутны ажиллагаанд сэдэлт өгч, цөс чулуужихаас сэргийлэхэд тус дөхөм үзүүлж байх хэрэгтэй юм.
3. Тархины эсэнд муугаар нөлөөлдөг:
Хэн хүн идэх уухаа хэмнэж хасаад байх нь бие махбодийн шим тэжээл хүртэхэд харш нөлөө үзүүлдэг төдийгүй их тархины цээжлэх чадавхийн эсэнд хортой, даамжраад ирэхээрээ их тархийг бойго болгож, цээжлэх чадавхийг муудуулдаг байна.
4. Ясыг зөөлөн болгодог:
Цэвэрших хугацаа болох юм уу эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зогсоход, өндөгөвчний чадавхи алдагдах тул эм гормон ихээр цөөрч, ясны калици ихээр буурч, ясыг амархан зөөлрүүлдэг бөгөөд яс хугарахад хүргэдэг байна. Өөхний эс нь бөөрний хальсыг боловсруулаад эм гормон болгодог байна, гэтэл туранхай хүн юм уу турах арга хэмжээ авч байгаа эмэгтэйчүүдийн эм гормоны хэмжээ тун бага байдаг юм байна, учир иймээс ясыг тун амархан зөөлрүүлдэг бөгөөд яс хугарахад хүргэдэг байна.
5. Үс гэзэг унах нь амархан болдог байна:
Үс гэзэгний гол бүрэлдэхүүн нь уураг, цайр, төмөр, зэс зэрэг бичил элементүүд юм, харин турах арга хэмжээ авч байгаа хүмүүс ихэвчлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг байнга идсэнээс болоод уураг болон бичил элементүүд нь дутагддаг байна, ингээд гэзэг үсний шим тэжээл хүрэлцэхгүй болоод гэзэг үс нь унаж халзан болох явдал зөндөө гардаг байна.
6. Мэдрэлийн чанартай хоол голох өвчинд амархан нэрвэгдүүлдэг:
Анагаах ухааны холбогдох мэргэжилтний танилцуулж байгаагаар, мэдрэлийн чанартай хоол голох өвчин нь беийн дотоод шүүрлийг замбараагүй болгодог төдийгүй бас санаа зовох, нойр хулжих, сэтгэл тогтворгүй болох зэрэг мэдрэлийн өвчнийг хөдөлгөж, даамжраад ирэхээрээ сэтгэцийн ядаргаанд ч нэрвэгдүүлж болзошгүй юм. \Л.Буянтогтох орчуулав\
|