Энэ жил 24-тэй Орос охин Катюша өнгөрсөн онд Хятадын Хэй Лүнжян мужийн Хэ Ган хотод ирж эндэхийн багшийн сургуульд орос хэл заасан юм. Том нүдтэй, алтан шаргал үстэй Катиоша маш үзэсгэлэнтэй сайхан төржээ. Сурвалжлагчтай уулзангуут эндэхийн уур амьсгал нутгийнхан уур амьсгалтай адил байдгаас гадна хоол ундны зан заншил олон талаар адилгүй ч нутгийн хүмүүс халуун зочлотгой ханддагаас энэ хот нь надад их таалагдах болсон гэж ярьж эхэллээ.
Хэ Ган маш сайхан хот надад их таалагдаж байна, эндэхийн хүн ард маш найрсаг би энд ажиллаж амьдарч байгаадаа их баяртай байна гэжээ.
Катюшагийн нутаг Оросын Алс Дорнодын мужид байдаг. Тэр нь Хэ Ган хоттой Хар-мөрнөөр алслагдаж байдаг юм. 1999 онд Хэ Ган болон уг муж нь нөхөрсөг хотын харилцаа тогтоосон байна. Катюша бүр эртнээс мөрний тэртээ байх Хятад улсад сонирхол төржээ. 6 жилийн өмнө түүнийг 18-тай байхад аавынхан нэг хятад найз тэднийд зочлохдоо Хятадын түүх соёлын тухай түүнд ярьж өгснөөс Катюша Хятад улсад нэн сохирхолтой болсон байна.
Хожим нь тэр аавынхаа энэ хятад найзаас хятад хэл сурч, "Жян Хүн" Солонго гэсэн сайхан хятад нэртэй болжээ.
Хичээл заахдаа тэр үргэлж хятадаар ярьдаг, хэдийгээр түүний ярих нь төдий сайн биш гэсэн ч сурагчид нь бүрэн ойлгож байдаг.
Катюшгийн зааж байгаа ангийн хүүхдүүдийн нас нь түүнтэй бараг чацуу тул багш шавь хоорондоо үг хэлээ амархан ойлгодог . Хэдийгээр нэг л жил болж байгаа ч гэсэн хүүхдүүд энэ нас зацуу орос багштайгаа үерхэн дассан байна.
Гуан Юй гэсэн эрэгтэй хүүхэд хэлэхдээ, бид нас чацуу тул үеийн хүн шиг харилцдаг. Багш бидэнд нутгийнхаа тухай, улс орныхоо олон сохирхолтой үйл явдлыг ярьж өгдөг. Тэр бидний хүн бүрд орос нэр өгч, орос нэрээр дууддаг. Бид ч түүний хятад нэрээр дууддаг гэжээ.
Катюша үргэлж орос хэлийг амьдралтай уялдуулан заадаг. Жишээлбэл дэлгүүрээс юм худалдан авах тухайд тэр шавь нараа супермаркетад дагуулан хүрч бараа бүхнийг оросоор яаж нэрлэхийг хэлж өгдөг. Амьд цовоо амьдралд ойртсон хичээл сургалтын арга хэлбэр нь сурагчдад их таалагдаж, Орос хэлний хичээл нь тэдний хамгийн дур сонирхолтой сурдаг хамгийн баяртай явдал болжээ.
Лю Фалянь гэдэг эмэгтэй сурагч хэлэхдээ, Катюша багш хичээлийг маш амьд заадаг. Үг өгүүлбэрийг тэр зураг юм уу гарын хөдөлгөөн дүрслэн хэлэх зэрэг олон зүйлийн хэлбэрээр маш амьд заадаг болохоор тогтооход түргэн хялбархан сурдаг. Бид хоорондоо эгч дүү найз нөхөд шиг дотно юм гэжээ.
Катюша багаасаа уран зурагт сонирхолтой юм. Их сургуульд сурч байхдаа тосон будгийн зураг сонгон сурчээ. Тэр Хэ Ганд зургаар Оросын соёлыг шавь нартаа үзүүлж, Хятад улсад үзэж харснаа ч зургаар тэмдэглэж байдаг. Байрын хана дээр нь түүний бүтээсэн агуу сүрлэг урт цагаан хэрэм, үзэсгэлэнт сайхан Сунгари мөрөн, Жин Бөхү нуурын өнгө үзэмж зэрэг зургийн бэтээл өлгөж байдаг.
Зав чөлөөт цагаараа тэр бас шавь нартайгаа цаасан шувуу нисгэж тоглоно. Заримдаа шавь нараасаа хятад дуу сурч, аль нэг дуу сайхан гэж санагдвал түүний үгийг нь бичиж аваад дуулж сурдаг. Сүүлийн үе тэрээр ээж аавын хайрын тухай "аав ээж" гэсэн дуу сурч үргэлж аялан дуулж явдаг.
Баярлангуй зантай Катюша сургуулийн хамтран зүтгэгч нартайгаа маш сайхан харилцаатай юм. Хятад хүмүүс цагаан сараар заавал загас иддэг заншилтай, энэ нь хятад үгний загас " юй "аялга жилээс жил илүү элбэг баян байхыг бэлэгдэж байдаг, төрсөн өдрийн баяраар урт гурил хоол иднэ, энэ нь урт насалж удаан жаргахын ерөөл мөн гэх зэргээр хамтран зүтгэгчид нь хятад соёл зан үйлийн тухай түүнд ярьж тайлбарладаг байна. Катюша ч цагийг амжин хятад хэлний түвшнээ чармайн дээшлүүлж байдаг. Тэрээр хэн нэгэнтэй уулзвал хятадаар мэндчилж, энэ тэр гэж асууж сурч, өрөөндөө аяга шанага, телевизор дээр хятад авиагаар тэмдэглэж байдаг. Өнөө тэр орон нутгийн хүмүүстэй хятадаар чөлөөтэй ярих болжээ.
Энэ жил Хятад улсад Оросын жилийн арга хрэмжээ болж байна. 6-р сард Катюшагийн нутаг Алс Дорнодын муж засгийн газрын төлөөлөгчид Хэ Ганд ирж айлчилсан юм. Катюша нутгийхаа олон танил хүмүүстэй уулзсан байна. Шавь нар маань орос хэл чармайн сурч ирэх жил Орост Хятадын жилийн арга хэмжээ зохион явуулахад манай нутгаар хүрч танилцахыг би их хүсч байна гэж Катюша хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|