Хятадын Тайюаний хар төмөрлөгийн компанийн хаягдал хаях талбайг гэрээгээр дааж бвсан Ли Шуалян ажилтан ажилчдаа дагуулан таван жлийн дотор 2,3 хавтгай дөрвөлжин км талбайтай, 23 метр өндөр хог хаягдлын уулын тавны дөрвийг шилжүүлэж хаясан бөгөөд тэр газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. 1988 оны 6-р сарын 5-ны өдөр (дэлхийн байгаль орчны өдөр) тэрээр НҮБ-ын Байгаль орчны газрын олгосон алтан шагнал болон "дэлхийн 500 шилдэг"-ийн цул хүртэж, Хятдын энэ шагнал, цулыг хүртсэн анхны хүн болсон байна. "дэлхийн 500 шилдэг" цул бол хүн төрөлхтөний оршиж амьдрах байгаль орчныг хамгаалахын төлөө гармгай хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад НҮБ-ын байгаль орчны газраас олгдог цул юм. Энэ цулын жилд 100 шалгруулж, таван жилд нэг удаа шагнадаг юм байна.
Үндэсний эрүүл ахуйтай анхны хот: Хятадын үндэсний эрүүл ахуйтай анхны хот бол дотоод гадаадын жуулчдад цэцэрлэгт хот гэж нэрлэгдсэн Шаньдүн мужийн Вэйхай хот юм. Вэйхай хот эх оронч эрүүл мэндийн ажлыг олон жил баримтлан хийсэн учраас хотын байгаль орчин болон эрүүл ахуйн байдал маш ихээр сайжирсан байна. 1990 онд Вэйхайд болсон "Хятадын хэмжээний үндэсний эрүүл ахуйтай хот байгуулах туршилга солилцох хурал" нь цэвэр цэмцгэр үзэмжит сайхан Вэйхай хотыг Хятадын анхны "Үндэсний эрүүл ахуйтай аот" гэж нэрэлсэн байна.
Байгаль орчныг хамгаалах ажил эрхэлсэн үндэсний шинж чанар бүхий анхны компани: Хятадын байгаль орчныг хамгаалах ажил эрхэлсэн үндэсний шинж чанар бүхий анхны компани бол Хятадын байгаль орчныг хамгаалах компани болно. Энэ компани нь 1985 оны 8-р сард Бээжинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах үндэсний газарт хариалагддаг. Энэ компани нь байгаль орчныг хамгаалах техник нээн хөгжүүлэх, зээлдэн оруулах, нэвтрүүлэн дэлгрүүлэх, хэрэглэх ажил хариуцаж, байгаль орчныг хамгаалах аппрат хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал зэргийг эзэгнэж, байгаль орчныг хамгаалах барилгын зураг төсөл болон барилгын ажил хийдэг юм. Мөн Хятадын болон гадаадын байгаль орчныг хамгаалах салбарын эрдэмтэн мэргжилтэнүүдийг зохион байгуулж, техникийн болон эрдэм шинжилгээний солилцоо хийдэн юм.
Байгаль орчныг хамгаалах тоног төхөөрөмжийн анхны дэлгүүр: Хятадын байгаль орчныг хамгаалах тоног төхөөрөмжийн анхны дэлгүүр бол 1982 оны 12-р сард нээгдсэн Наньжин хотын Байгаль орчныг хамгаалах үйлчилгээний компанийн дэлгүүр юм. Энэ дэлгүүр нь холбогдох үйлдвэрүүдийн үйлдвэрлсэн байгаль орчныг хамгаалах төрөл бүрийн тоног төхөөрөмж, аппрат хэрэгсэл болон ном бичиг зардаг бөгөөд мөн байгаль орчныг хамгаалах бүтээгдхүүн танилцуулж, захиалга хүлээн авч, техник нээн хөгжүүлэх үйлчилгээ хангадаг юм. \М.Цэцэн бэлтгэв\
|