• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-29 16:51:07    
"Гурван дагуулахаар" нээн хөгжилтийн рйаоны хөгжлийг ахиулна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Худалдааны Яамны сайд Бө Шилай хэлэхдээ, улсын хэмжээний эдийн засаг техникийн нээн хөгжүүлэх районыг нээн хөгжүүлсэн нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгахын хуриангуйлал болж, 20 гаруй жилд асар их ололт амжилттай болсон. Өнөө дотоод гадаадын байдалд гүнзий өөрчлөлт гарч, нээн хөгжүүлэх районд шинэ байдал, зорилт тулгарч байна. Бид байдлыг тод таньж, шинжлэх ухаан хөгжлийн үзлийг хэрэгжүүлж, "гарван дагуулахаар" нээн хөгжүүлэх районы хөгжлийг түлхэн ахиулна гэжээ.

     Саяхан Хятадын Худалдааны Яам болон Тяньжин хотын засгийн газар Тяньжингийн нээн хөгжүүлэх районд нөхөр Дэн Шяопингийн "нээн хөгжүүлэх район маш их хүсэл эрмэлзэлтэй" гэсэн бичээс бичсэн 20 жилийг дэмтэглэж яриа уулзалт хийв.

     Тус яриа уулзалтад Бө Шилай хэлэхдээ, улсын эдийн засаг техникийн нээлттэй район байгуулагдаад 20 гаруй жилд Хятадын эдийн засаг түргэн хөгжих хөгжлийн үед орж, нээлттэй районы гүйцэтгэсэн үүрэг ил тод, үзүүлсэн нөлөө алс хэтийн байгаа. Гэвч олон улсын талаас харахад, эдийн засгийн даяаршлал гүнзий хөгжиж, дэлхийн аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалт түргэн хийгдэж, тэргүүний үйлдвэрлэх аж үйлдвэр, орчин үеийн үйлчилгээний ажил төрөл нь аж үйлдвэр шилжилтийн чухал агуулга болжээ. Дотоодын хөгжлөөс үзвэл, Хятад улс чинээлэг нийгмийг тал бүрээр хөгжүүлэх шатанд байж, аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтын үүрэг улам хүнд, бүс нутгийг зохицуулан хөгжүүлэх шаардлага улам ил болж, газар шорой, нөөц баялаг, орчин ахуй, ажлаар хангах талын дарамт нэмэгдэж байна. Иймээс нааштай арга хэмжээ авч, нээлттэй районы хөгжлийн түвшнийг дээшлүүлэхийг ахиулах хэрэгтэй.

     1.Нээлттэй байлгахыг дагуулах. Нээлттэй байлгахыг цаашид өргөтгөж, нээлттэй байлгах түвшнийг цааашид дээшлүүлнэ.

     2. Шинийг нээхийг дагуулах. Тогтолцоо, аж үйлдвэр, бүтээгдэхүүн, судлан нээх зэрэг талуудын үүдэлдээр дамжуулан, нээн хөгжүүлэх районы шинжлэх ухаанаар хөгжүүлэх, хөгжлийг зохицуулах, үр ашигтай хөгжихийг биелүүлнэ.

    3. Үйлчилгээгээр дагуулах. Одоогийн нээн хөгжүүлэх районы хөнгөлөлттэй бодлого явах тусмаа адил болж байгаа болохоор хөрөнгө оруулагчдыг татах нь үйлчилгээ, орчин ахуй, мэргэжлийн боловсон хүчнүүд гол болно.

     2005 онд улсын хэмжээний нээн хөгжүүлэх 54 районы GDP 819 тэрбум 520 асая юаньд хүрч, экспортолсон бүтээгдэхүүн 113 тэрбум 800 сая ам долларт хүрч, гадаадын бизнесменүүдийн бодитой оруулсан хөрөнгө 13 тэрбум 20 сая ам долларт хүрчээ.