11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хятадын сансрын аж үйлдвэрийн хөгжлийн гол салбарт нисэгчтэй сансрын хөлгийн төсөл, саран бөмбөрцөгт хайлт хийх, Бэй Дө замчилах төсөл, газрын бөмбөрцөгт нэн тод хайн хэмжих систем тогтоох зэрэг 4 том төсөл хэрэгжүүлэх болно гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндсний хорооны орлогч дарга Жан Шяо Чян саяхан дэвшүүлсэн байна. Замчилах төслийн талаар хятадын бие даан өөрөө судлан бүтээх дэлхийн бөмбөрцөгийн дагуулиар жолоодох системийг байгуулахаа түргэтгэж, төгөсгөлийн бүтээгдэхүүнийг аж үйлдвэржүүлж, өөрийн судлан бүтээсэн дагуулийн жолоодлогтой орон байр тогтоох системийн хөгжийн ахицыг түргэтгэх болно гэж тэрээр бас хэлсэн байна.
Хятадын сансар огторгуйн техник болон хэрэглээний хөгжил сэдэвт Хятадын барилгын академийн 48-р чуулга уулзалт дээр Жан Шяо Чян ингэж хэлсэн байна. Тэрээр танилцуулж хэлэхдээ, 11-р таван жилийн хугацаанд Хятад улс дагуулиар жолоодолгын орон байр тогтоох техникийн хэрэглээг ахиулж, цар хэмжээтэй хөгжүүлэхээр гол болгож, ерөнхийлсэн том хэлбэрийн хэрэглээний систем байгуулахаар гол болгож, жолоодолгын дагуулийн зангиласун техникийг хөгжүүлж, Бэй Дө 1-р жолоодолгын дагуулийн худалдааны хэрэглээний барилгын түргэтгэж, Бэй Дө 2-р жолоодолгын дагуулийн системийг идэвхтэй судлан үйлдвэрлэх болно гэжээ.
Хятадын засгийн газар дагуулийн жолоодолгын иргэний агаарын тээвэр, алс далайн аялал, дотоодын аялал зэрэг салбарт өргөнөөр хэрэглэхийг ахиулж, машин унааг мөрдөх, хянах, жолоодох, хулгайгаас хамгаалах систем, галт тэрэг мөргөлдөхөөс сэргийлэх, машин унааг зохицуулах удирдалгын систем зэргийн төгөсгөлийн электрон тоног төхөөрөмжийг их цар хэмжээгээр хэрэглээнд оруулж, аж үйлдвэржих замаар замнах болно гэж Жан Шяо Чян цохон тэмдэглэсэн байна.
Хятадын өөрөө судлан бүтээсэн Бэй Дө 1-р дагуулийн жолоодлоготой орон байр тогтоох систем үр ашигаа өгч эхэлсэн байна. Хятадын дагуулийн жолоодлогын хэрэглээний зах ч түргэн нэмэгдэж байна. Бэй Дө 2-р жолоодолгын дагуулийг ч судлаж эхэлсэн. Хятад Европын хамтран ажиллаж байгаа Galilei төлөвлөөгөө ч хэрэгжигдэж байна. Эдгээр нь Хятадын дагуулийн жолоодлогын аж ахуйн хөгжилтөд үндэс суурь тавиж өгсөн байна.
Дагуулийн жолоодлогын системийн байгуулалт, дагуулийн жолоодлогын аж ахуйн хөгжилтийг ахиулахын хамт Хятад улсын сансрын аж үйлдвэр 11-р таван жилийн төлөвлөөгөөний хугацаанд дагуулиар удирдах хэрэглээний системийг байгуулж, дагуулийн холбооны аж үйлдвэрийн тогтвортой хөгжилийг ахиулах болно. Одоогийн хэрэглэж байгаа Чан Жэн системийн зөөгч пуужингийн тогтвортой чанар, зохицонгуй чанрыг сайжруулж, бохирдолгүй, үр ашиг сайтай, өртөг бага, их хүчтэй зөөгч пуужин хөгжүүлж, дагууль болон пуужин хөөргөөх үйлчилгээг уялдуулсан үйлчилгээ хөгжүүлж, олон улсын худалдааны журмын пуужин хөөргөөх үйлчилгээний ажил үйлсийн зах зээлийг нээх болно.
|