• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-29 20:11:52    
Хятадын ажил мэргэжлийн боловсрол түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын боловсролын ажил үйлэс сүүлийн жилүүдэд хөгжлийн сайн сайхан амжилтад хүрч, их дээд сургуульд оюутан элсэх хэмжээ байнга дээшилж, нэн олон хүн дээд боловсрол хүртэх боломжоор хангагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж байна. Гэвч үүний зэрэгцээ мөн боловсролын намтрыг л чухалчлаад ажил мэргэжлийн боловсрол болон ур чадварын бэлтгэл сургалтыг хөнгөвчлөх хандлага бий болсон бөгөөд хэсэг нутагт ажил мэргэжлийн бэлтгэл хийгдсэн хүмүүс дутах үзэгдэл ч бий болсон байна. Хятадын засгийн газар энэ байдалд чиглүүлэн ажил мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээс ажил мэргэжлийн боловсрол нь одоо хүмүүсийн чухал сонголт болж байна.

     Хятадын ажил мэргэжлийн боловсролын сургууль голчуу хоёр төрлийн байдаг, нэг нь өндөр зэргийн дунд сургуультой нэг зиндааны дунд зэргийн ажил мэргэжлийн сургууль, нөгөө нь өндөр зэргийн дунд сургууль болон их сургуулийн үндэсэн ангийн хоорондох өндөр зэргийн ажил мэргэжлийн сургууль болно.

     18 настай Жян Жяжи өнөө Бээжингийн Мэдээллийн удирдлагын сургуульд сурч байна. Энэ сургууль бол компьютерийн холбогдох мэргэжлээр гол болгодог дунд зэргийн ажил мэргэжлийн сургууль юм. Багаасаа уран зурагт сонирхолтой учраас 2005 онд анх зэргийн дунд сургууль төгссөний дараа энэ сургуулийн компьютерийн дизаайны мэргэжлийг сонгосон, одоо миний сурч байгаа мэргэжил болон сургууль, нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд цөм маш идэвхтэй оролцож байгаа бөгөөд түүний дундаас их юм сурч байна гэж тэрээр ярьлаа. Жян Жяжи хэлэхдээ:

     Сурч байгаа мэргэжил маань хожим нийгэм дээр хэрэгтэй болно гж бодож байна. Сүүлийн үе бид "соёл иргэншилт олимп" гэсэн хүүхэлдэй кино хийж байгаа, хүн бүхний хийсэн дотороос сайныг нь сонгож телевизээр гаргах болно. Би сайн хийж чадна гэж биедээ итгэлтэй байна гэжээ.

     Уул нь сурагчдын аав ээжүүд ийм сургуулийг тоодоггүй байсан. Их сургуульд орж дараа нь улсын албан хаагч болбол сая жинхэнэ амжилтад хүрсан гэж тэд нар үздэг байсан учраас ажил мэргэжлийн боловсрол бол аргаа барсан сонголт байсан юм байна.

     Жян Жяжигийн аав ээж ч эхлэхдээ түүний сонголтыг ойлгохгүй байж, түүний ирээдүйд сэтгэл түгшиж байжээ. Одоо түүний сурч байгаа байдлыг хараад аав ээж нь сэтгэл амарсан байна. Мөн сургуулиас төгссөн хүүхдүүд бүгд сайн ажил олж, өндөр цалин авч байгаа явдал нь Жян Жяжид урма хайрласан байна.

     Хятадын боловсролын сайд ноён Жөү Жигийн хэлсэн үг нэн ч Жян Жяжигийн итгэлийг нэмэгдүүлсэн байна. Бүртгэлээс үзвэл Хятад улст өнөө ажил мэргэжлийн сургууль 16 мянга гаруй байж, жил тутамд олон сая хүүхэд бэлтгэж байна. Сүүлийн хэдэн жилийн байдлаас үзвэл ажил мэргэжлийн сургууль төгссөн хүүхдийн ажлаар хангагдаж байгаа хэмжээ нь их сургууль төгссөн хүүхдээс илүү байгаа юм байна. Үүний тухай Сайд Жөү-жи хэлэхдээ:

     Сүүлийн хэдэн жилд ажил мэргэжлийн сургууль төгссөн хүүхдийн ажлаар хангагдаж байгаа хэжмээ байнга дээшилж, эрэлт хэрэгцээ хангаж чадахгүй болж байна гэжээ.

     Хятадын эдийн засаг түргэн хөгжхийн хирээр дэлхийн их олон нэрт аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл, судалгааны байгууллагаа Хятадад байрлуулсан байна. Үүний зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүд ч бүтээгдэхүүнийхээ шинжлэх ухаан техникийн түвшнийг чармайн дээшлүүлж байна. Энэ бүхэнд тодорхой хэмжээний онолын мэдлэгтэй, мөн бодитой ажлын ур чадвартай их хэмжээний ажилчид хэрэгтэй болсон байна.

     Тэргүүний техникийг зээлдэн оруулж болно, тэргүүний удирдлагын туршилгаас сурч болно, гэвч харин их хэмжээний техникийн ажилчдыг зээлдэн оруулж чадахгүй учраас зайлашгүй өөрөө бэлтгэх хэрэгтэй гэснийг Хятадын засгийн газар ойлгож мэдсэн байна.

     Иймээс Хятадын засгийн газар ажил мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ авч, төвлөрсөн төсвөөс ирэх таван жилд 10 турбум юанийг ажил мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх ажилд оруулах гэж байна.

     Төв засгийн газрын дэмжилхээр Хятадын орон нутгуудын ажил мэргэжлийн сургуулиуд өөр өөрийн онцлогын дагуу хөгжиж байна. Саягийн хэлсэн Бээжингийн Мэдээллийн удирдлагын сургуульд уул нь сурагчдын өөрөө гар бие оролцож ур мэргэжил эзэмших тоног төхөөрөмж дутуу байсан учраас аж ахуйн нэгжүүдийн шаардлага хангаж чадахгүй байсан юм. Сүүлээр нь мөнгө төгрөг зарцуулж, энэ талын материалаг баазаа бэхжүүлж, сурагчдад ур чадвараа дээшлүүлэх боломж нэмэгдүүлсэн байна. Сургуулийн захирал Хань Лифань хэлэхдээ:

     Дунд зэргийн ажил мэргэжлийн сургууль болсоны хувьд өөрийн давуулгаа бадруулах нь хамгийн чухал, бид онолын хичээлийг багасгаж гар бие оролцож өөрөө хийж сурах цаг нэмсэн байна гэжээ.

     Өнгөрсөн таван жилд Хятадын ажил мэргэжлийн боловсролын сургуулиуд нийгэм дээр нийт 26 сая мэргэжлийн боловсон хүчин хангаж, хөдөлмөрчдийг давхцасан доогоор 400 сая хүнийг бэлтгэл сургалтад хамруулсан юм байна. Энэ нь хөдөлмөрчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, ажиллах хүчний мэргэжлийн бүтцийг сайжруулсан байна. Өнөө Хятадын ажил мэргэжлийн боловсрол нь түргэн хөгжлийн шинэ нөхцөл боломжид нүүрлэж байна.