• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-30 16:07:23    
"Хятад Оросын найрамдлын аялал" арга хэмжээг Оросын гадаад хэргийн сайд өндрөөр үнэлэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     ОХУ-ын гадаад хэргийн сайд Шергей Лавров 29-ний үдээс хойно Москвад "Хятад Оросын найрамдлын аялал" нэгдсэн сурвалжлах хэсгийнхэнд ярилцлага өгөхдөө, "Хятад Оросын найрамдлын аялал" арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ арга хэмжээ нь Хятад Орос хоёр орны найрамдалд асар их хувь нэмэр орууллаа гэж үзсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, "Хятад Оросын найрамдлын аялал" арга хэмжээ нь Хятадын иргэдийн Оросын өнөөгийн байдлыг нэн гүнзгий ойлгоход нь тус болж, Хятад Орос хоёр орны найрамдлыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан байна гэжээ. Хятадын сурвалжлагчдын Оросын тухай мэдээлэл нь Хятадын иргэдийн Орос орныг нэн бодитойгоор бүх талаар ойлгоход тус болохыг тэрээр хүссэн байна. Энэ томоохон арга хэмжээг зохион байгуулсан ХОУР –д талархан баярлах ёстой гэж Лавров онцолсон байна.

     Тэрээр хэлэхдээ, "Хятад Оросын найрамдлын аялал" арга хэмжээ нь урьд өмнө байгаагүй арга хэмжээ болох юм. Хятадын 40 гаруй сэтгүүлч 40 гаруй хоногт Оросын 18 хотоор айлчлан сурвалжилсан байна. Оросын олон хүн та нарын энэ явж сурвалжилсан явдлыг маш их бахархаж байна гэж би санаж байна. Бид "Хятад Оросын найрамдлын аялал" нэгдсэн сурвалжлах хэсгийнхэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлж, Ялангуяа энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан ХОУР-д талархаж байна , учир нь та нар энэ арга хэмжээний гол зохион байгуулах ажлыг хийсэн байна гэжээ.

     Хоёр орны харилцааны тухай Лавров хэлэхдээ, Орос Хятад хоёр орны хооронд улс төрийн ямар ч санал зөрөлдөөн байхгүй, Хоёр орон хоорондын тал бүрийн хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны олон салбарыг хамарсан байна. Орос Хятад хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайхан үедээ байж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа сайн сайхан хэтийн төлөвтэй байна гэжээ. Орос Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа бол дэлхийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл мөн гэдэгт итгэж байгаагаа тэрээр бас илэрхийлэв.

     Тэрээр хэлэхдээ, Орос Хятад хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хөгжиж байна, Хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бид бас олон улсын тавцанд бүтээлч яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Орос Хятад хоёр орны харилцаа шиг ийм харилцаа өөр байхгүй, бид бол хоёр агуу их хөрш орон. Хятад Орос хоёр орон бол олон жилийн түүхтэй, гэрэл цацарсан соёл иргэншилтэй орон болох юм, Хоёр орон харилцан бие биеэ хүндэтгэж, яриа хэлэлцээ болон энхийн арга хэлбэрээр бүх асуудлаа зохицуулж байна гэжээ.

     Одоо яг болж байгаа 2006—2007 оны Хятад Оросын жилийн ажиллагааны тухай ярих үед сайд Лавров хэлэхдээ, Хятад Оросын жилийн ажиллагаа нь стратегийн ач холбогдолтой юм, энэ арга хэмжээ нь хоёр орны харилцааны бүх салбарыг хамарсан байна гэжээ. Соёлын үйл ажиллагаа нь энэ жилийн Хятадад болж байгаа "Оросын жил"-ийн арга хэмжээнд чухал байр эзэлсэн байна. Эдгээр арга хэмжээ нь Оросын соёлын салбарт олсон ололт амжилтыг Хятадын ард иргэдэд ойлгуулахад тустай юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Оросын тал ирэх жил Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээнд идэвхтэй бэлтгэж байна гэжээ. Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээ нь Хятадын тухай Оросын иргэдийн өргөн их сонирхолыг татах нь лавтай гэдэгт би итгэж байна гэжээ.

     Орос Хятадын жилийн арга хэмжээ нь хоёр ард түмэн хоорондын харилцаа холбоо, найрамдлыг зузаатгаж хоёр орны хамтын ажиллагааны харилцаанд туйлын их ая тустай үүрэг гүйцэтгэх болно гэж сайд Лавров үгийнхээ төгсгөлд илэрхийлсэн байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\