• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-30 16:43:21    
Үндэстний өвөрмөц онцлог болон соёлыг бадраахын төлөө үндэстнүүдийн гоо бүсгүй сонгон шалгаруулжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын 9 сая 600 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр 56 үндэстэн аж төрөн амьдарч бий. Үндэстнүүдийн өвөрмөц онцлог, соёлыг бадраахын төлөө сүүлийн үед Бээжинд үндэстнүүдийн гоо бүсгүй сонгон шалгаруулах арга хэмжээ зохион явуулж, 56 үндэстэнээс тус тус нэг цэцэн мэргэн бүсгүйг гоо бүсгүйгээр сонгон шалгаруулсан байна.

     Монгол бүсгүй Цэцэг гоо бүсгүйгээр шалгарчээ. Цэцэг хэлэхдээ, Молгол үндэстнийхээ нэрийн өмнөөс гоо бүсгүйгээр шалгарсандаа их бахархал төрж байна. Бид бол Чингис хааны үр сад, Өвөр монгол бол манай гэр орон, гэтэл өнөө хотод амьдрах хүн олон болсноор монгол соёл явцуурч байна. Монгол соёлоо хөгжүүлж, өргөн уудам Өвөр Монголоо нэн олон хүнд сурталчилан танилцуулах болсондоо их баяртай байна гэжээ.

     Энэ жил 19 настай Линь Чин бол баруун өмнөдийн Юүнь Нань мужийн Хани үндэстний охин юм. Уг арга хэмжээнд оролцсон сэтгэгдлээ тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, үндэстний гоо бүсгүй сонгон шалгаруулах нь Мис шалгаруулахтай адилгүй юм, тэр нь нэн гүн ач холбогдолтой гэж би үзэж байна. Энэ арга хэмжээнд оролцоор дамжуулан өөрийн үндэстнийхээ соёлыг нийгэм нийтэд танилцуулж, олон нийтийн анхаарлыг татаж үндэстний соёлын хөгжлийг дайчилж болох юм. Нэг үндэстэнд авч хэлбэл нэг хүний хүчин өчүүхэн бага, гэтэл нэн олон хүнд Хани үндэстнээ танилцуулж ойлгуулах нь миний хүсч байгаа зүйл мөн гэжээ.

     Үндэстний гоо бүсгүй сонгон шалгаруулах ажиллагаа Хятад улсад анх удаагаа болж байна.Үүний зорилго нь үндэстний цөөнхийн анхны цэвэр соёлыг хамгаалахад хүмүүсийн анхаарлыг хандуулахын төлөө юм гэж уг арга хэмжээг санаачлагч Жан Хуайжүн хэлж байна. Тэрээр хэлэхдээ, өнөө үндэстний цөөнхүүдийн соёл орчин үеийн эдийн засгийн хөгжлөөс болж зарим нь мөхөн сөнөхөд хүрлээ гэж хэлж болно. Үндэстний цөөнхүүд аажмаар орчин үеийн хөгжилтэй болж байгаа нь эдийн засгийн ухааны талаас авч хэлбэл тэргүүний юм, гэтэл соёлын салбарын талаас хүндрүүлж хэлбэл энэ нь гай гамшиг мөн . Үндэстний соёл нь өвөрмөц онцлогтой байманжин сая дэлхийд өөрийн гэснээ харуулж чадна. Манай Хятадын үндэстнүүд цацрангуй соёлтой, тэр нь зөвхөн нэг л үндэстний өв баялаг биш, тэр нь бүх хүн төрөлхтний хамтын өв мөн гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/