Ялгуугсан Янгаа би алдаж,
Люгээ эрхэм авгай алдав.
Есөн тэнгэрт сүнс нь дэгдсээр
Саран ордноо хүрээд
Өгөх бэлэг тань юу байна гэж
Ү Ганаас асуусанд
Ү ган баярлан хундага өргөж
гавирын сархад барьбай.
Уйтгарт Чан э уужим хайцуйгаа
намируулан сажисаар
Уудам огторгуйд нахилзан бүжиглэж
Шудрага сүнсийг баясгамуй.
Орчлон дэлхийд мангас дарсан
Баярын мэдээг сонортуулмагц
Усгал нүднээсээ агшин зуур
Хур бороон мэт нулимс асгаруулбай.