Үүл нэмгэн огторгуй гүн
Өмнөш нисх галуун сүргийн бараа
Харааны үзүүр замхармуй.
Урт цагаан хэрэмд эс хүрбээс баатар бусу
Хуруу даран тоолохуйд
Хоёр түмэн газар аялжухуй.
Өндөр Лю Паньшаний ноён оргил дээр
Өрлөг манжлага өрнийн салхинд хурайлзмуй.
Цэлмэн дээс манай атган дур эрчлэн бий
Цалиг мангасыг хэзээ бариж хүлих болов?