Бээжингийн нэг аялал жуулчлалын компанид ажиллаж байгаа ноён Чио вэй байнга гадаадад гардаг юм. Тэрээр уулдаа Хятадын дотоотод хэсэг юаниа валютаар солидог буюу хэсэг юанийг бэлнээр нь гадаад авч гарч солидог байжээ. Гэвч энэ арга нь тун төхөмгүй байсан юм, учир нь Хятадын холбогдох тогтоолын дагуу, бэлэн мөнгийг гадаадад авч гархад тоо хэмжээний хязгаартай бөгөөд их хэмжээний бэлэн мөнгө авч явах нь аюулгүйн байдал ч их занадхилал болж байсан юм. Иймээс тэр одоо банкаар дамжуулж энэ асуудлыг зохицуулах гэж байна. Тэрээр хэлэхдээ,
Ажлын хэрэгцээ болон аялал жуулчлалаар байнга гадаадад гарч байдаг тул Хятадаас бэлэн мөнгө авч явах нь их хэцүү байсан юм, Харин гадаадад банкны карт хэрэглэх нь их төхөм байдаг юм. Иймээс би өнөө олон улсын банкны карт авах гэж байна гэжээ.
Ноён Чио вэй шиг ийм хүмүүсийн хэрэгцээнд зохицуулж, Хятадын олонхий банкууд гадаадад хэрэглэж болох банкны картын үйлчилгээ хийх болж байна. Энэ бол Хятадын банкууд маш олон гадаадын банкууд Хятадад орж ирсний дараа үйлчилгээний арга хэлбэрээ сайжруулж, үйлчилгээний төрөл зүйлээ нэмэгдүүлж байгаа чухал арга хэмжээ болох юм. Гадаадын банкуудтай өрсөлдөх хүчин чадлаа дээшлүүлхийн төлөө Хятадын банкууд уулдаа зөвхөн том аж ахуйн нэгжүүдэд зээлээ олгох зэрэг банк санхүүгийн үйлчилгээ олгож байсан эзэгнэлтийн арга бодлогоо өөрчилж, маш их нөөц хүчинтэй хувь хүний банк санхүүгийн үйлчилгээний зах зээлд орж эхэлсэн байна. Хятадын зам харилцааны банкны Бээжингийн салбар банкны хувь хүний үйлчилгээний хэлтсийн захирал ноён Лянсуан хэлэхдээ, Манай банкны юань болон валют хос мөнгөний карт хэрэглэгчид дотоод гадаадад бүр хэрэглэж болхоор барахгүй валют ч солих хэрэггүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Энэ картаар дотоод гадаадад бүр хэрэглэж болох юм. Уг картаар гадаадад зарцуулсан валютаа Хятадын дотоодод юаниар төлж болох юм гэжээ.
Банкны картаар дотоод гадаадад бүр хэрэглэж болох үйлчилгээг Хятадын банкуудын үйлчилгээний шинэ арга хэлбэр гэж хэлхэд хүрвэл, Хятадын банкуудын өнөөгийн хэрэгжүүлж байгаа хувь хүний банк санхүүгийн үйлчилгээ нь Хятадын банкны хөгжлийн стратегийн шилжилтийг харуулж байна.
Өнөө Хятадад төрийн өмчийн том арилжааны банк ч тэр, хотын арилжааны банк ч тэр бүгд хувь хүнд үйлчлэх тусгай салбар нээсэн байна. Зам харилцааны банкны Бээжингийн салбар банкны хувь хүний хэлтсийн захирал ноён Лянсуан хэлэхдээ,
Жишээлвэл өнөө үйлчлүүлэгчдэд хэсэг мөнгө байхаар бодход бид түүнд ямар үед үнэт цаасанд хөрөнгө оруулж, ямар үед даатгал авах ёстой гэдгийг хэлж өгөх болно гэжээ.
Хувь хүний банк санхүүгийн үйлчилгээ улам баялагжхийн дагуу банкны хүмүүст өгөх дүр төрөх ихээр дээшилж, тэр нь мөн оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх, хувийн орлогыг дээшлүүлэхд маш чухал хүчин зүйл гаргаасан байна. Үүний зэрэгцээ банкны хөгжлийн дагуу зөвхөн аж ахуйн нэгжүүдэд зээлээ олгох нь банкны оршин тогтонихыг баталж чадахгүй болсон байна. Өнөө City банк, HSBC банк зэрэг үндэстэн дагнасан том банкуудын хувь хүний банк санхүүгийн үйлчилгээ нь бүх ажил төрлийн 40 хувиас давсан байна, харин Хятадын банкуудын хувь хүний банк санхүүгийн үйлчилгээ нь зөвхөн 10 хувь орчим байгаа юм байна.
Үүний тухай Хятадын ардын их сургуулийн банк санхүү болон үнэт цаасны судалгааны газрын профессор Зао Ши жюнь танилцуулж хэлэхдээ, зах зээлийн нүсэр том нөөц болон салбарын өрсөлдөө нь Хятадын банкууд хувь хүний банк санхүүгийн үйлчилгээг ахиулж байгаагийн гол шалтгаан болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Банк санхүүгийн зах зээлийн хөгжил болон оршин суугчдын орлогын нэмэгдлийн дагуу уулдаа оршин суугчид бэлэн мөнгөөр наймаа хийж байсан ажил төрөл нь өнөө банкны хувь хүний банк санхүүгийн ажил төрлөөр биелэгдэх болсон байна гэжээ.
Бүртгэлээс үзвэл, өнөө Хятадын оршин суугчдын банкны хадагламжын хэмжээ 13 тэрлион юаньд хүрсэн байна. Энэ нь банкууд хувь хүний банк санхүүгийн үйлчилгээгээ хөгжүүлхэд асар том бизнесийн аз тохиол олгосон байна. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\
|