• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-31 16:50:46    
Шяншигийн эртний суурин Лие

(1)


Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төв нутгийн Хүнань мужийн баруун хэсэг сэтгэл хорогдом сайхан газар юм. Энэ нутгийн уулархаг газраараа их олон сонин сайхан өнгө үзэмжтэй бөгөөд ардын зан заншил нь ч өвөрмөц сайхан байдаг. Лие бол даруй энэ сайхан газрын нэг хэсэг нь юм.

     Лие нь Хүнань мужийн баруун хойт хэсэгт байрладаг. Энэ нь Түжя үндэстний үүсэж хөгжсөн нутаг юм. Ли-е гэдэг нь атар хагалах гэсэн утгатай үг аж. 2002 онд энэ газраас бас Хятадын анхны нэгдсэн хаант улс болох Чинь улсын засаг төрийн үйл явдлыг хулсан дээр бичсэн 36000 мянган ширхэг бичиг олдсон байна. Энэ нь манай тооллын өмнөх 2-р зууны үеийн Чинь улсын засаг төрийн үйл явдлыг тэмдэглэсэн албаны талын архив материал болох тул хүмүүсийн тухайн үеийн байдлыг судалж ойлгоход эш баримт хангасан төдийгүй Лие-г ч дэлхий нийттэй танил дасал болгосон байна.

     Чиний энэ хулсан бичиг олдсоноор 100—500 мянган жилийн өмнө энэ нутагт хүн төрөлхтөн аж төрөн амьдарч байсан нь нотлогдсон юм. Энэ хулсан бичгийн анх олж авахад хар бор өнгөтэй байсан боловч шороо тоосыг нь арилгаж угаасанд тэмдэг зураас үсэг бичиг нь бүр маш тодорхой байлаа.

     Лиегийн эртний сууринд Жүнфүгийн умард гудамж, Жүнфүгийн өмнөд гудамж, Жяши гудамж, Даошян гудамж зэрэг арван хэдэн гудамж бүрэн бүтнээрээ байсаар бөгөөд нийт урт нь 2500 гаруй метр байж, ардын сууц 500 гаруй байр байшин байгаа юм. Энэ нь бас 600-700 жилийн түүхтэй Мин, Чин улсын үеийн байрилгын хэв намбатай бөгөөд Түжя үндэстний модон барилгын онцлогтой юм. Энэ нутгийн гудамж болгон цаашлаад байр байшин болгон бүр өөр өөрийн үлгэр түүх, онцлог шинжтэй юм байна.

     Жишээлж хэлэхэд, Ваньшөү же гудамж бол чухамдаа Жяншигийн хүмүүсийн энэ газар аралжаа наймаа хийж байгаад суурьшиж, яваа яваандаа хүн амьтан нь олширч, бий болсон гудамж байлаа. Энэ гадамжинд ихэвчлэн бүр Жяншигийн хүмүүс аралжаа наймаа хийж, аж төрөн суудаг тул тухайн газрын хүмүүс уг гудамжийг Жянши гудамж гэж нэрэлж дассан байна.

     Жүнфү гудамж бол эртний хотынхоо төв тэнхэлэг нь болох юм. Жүнфүгийн умард гудамжны барилгууд нь Түжя үндэстний барилгын онцлогоо нэн их хадгалсан байдаг.