Нутаг дэвсгэр: 1246700 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар 13 сая 900 мянга. Овимбунду (нийт хүн амын 38 хувь),Мубунду(нийт хүн амын 25 хувь), Багангүө(нийт хүн амын 14 хувь), Лүнда зэрэг үндэстэнтэй, албаны хэл нь Португали хэл, мөн Винбунду, Жинбунду, Жикүнго зэрэг гол үндэстэний хэл бий. 49 хувийн оршин суугчид нь Ромын католиг шашин шүтэж, 13 хувийн хүн нь христосын шинэ шашин шүтэж, бусад нь балар эртний шашин шүтдэг.
Нийслэл: Луанда, 2003 оны байдлаар 4 сая гаруй хүн амтай.
Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Жосе Едвардо Дос Сантос, 1979 оны 9-р сараас өнөөг хүртэл тушаалд байна. Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр (үндэсний баяр)-- 11-р сарын 11-ний өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун өмнөд хэсэгт оршиж байна. Хойт талаараа Браззавиль нийслэлтэй Конго, Киншаса нийслэлтэй Конготой хөршилж, зүүн биеэрээ замбитай, өмнө талаараа Намибитай зах нийлэж, баруун талд нь Атлантын далай бий. 1650 км урт тэнгисийн эргийн шугамтай. Ихэнх нутаг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм нь 22 хэм, өмнөд хэсэг нь завсарын халуун бүсийн цаг агаартай.
Түүхэн дээр Конго, Эндүнга (Хятад даадлага), Матамүба(Хятад даадлага), Лүнда(Хятад даадлага)дөрвөн вант улст тус тус хариалагдаж байжээ. 1482 онд Португалийн колоничилогчдын усан онгоцууд анха удаа Анголад хүрч, 1576 онд Луанда хотыг байгуулав. 1884 – 1885 оны Берлиний хурал дээр Анголыг Португалийн колони гэж тогтоов. 1922 онд Португаль нь Анголын бүх нутгийг эзлэв. 1951 онд Португаль нь Анголыг өөрийн гадаад муж болгож амбан захирагч суулгаж захирч байв. 20-р зууны 50-аад оны үеэс Анголд Анголын ардын чөлөөлөх хүдэлгээн, Анголын үндэстэний чөлөөлөх фронт, Анголын тууштай тусгар тогтонолын төлөө үндэсний холбоо гэсэн гурван чөлөөлөх байгууллага байгуулагдсан бөгөөд 60-аад оноос зэвсэгт тэмцэл хийж эхэлсэн байна. 1975 оны 1-р сарын 15-ны өдөр энэ гурван байгууллага болон Португалийн засгийн газар нь Анголын тусгар тогтнолын тухай хэлэлцээр байгуулсан бөгөө 1-р сарын 31-ний өдөр Португалийн эрх баригчидтай хамтаар шилжилтийн засгийн газар байгуулсан байна. Гэвч удалгүй энэ гурван байгууллага хоорондоо зэвсэгт мөргөлдөөн үүсгэж, шилжилтйн засгийн газар нь задрав. Мөн оны 11-р сарын 11-ний өдөр Анголын ардын чөлөөлөх хүдэлгээн нь Бүгд Найрамдах Ангол Ард Улсыг тунхаглан байгуулав.
Ангол бие даасаны дараа олон жил иргэний дайны байдалд оршиж байлаа. 1991 оны 5-р сарын 31-ний өдөр Анголын засгийн газар болон сөрөг бүлэг нь энхийн хэлэлцээр байгуулав. 1992 оны 8-р сард Анголын парламент нь улсын нэрээ Бүгд Найрамдах Ангол Улс гэж өөрчлөв. Мөн оны 9-р сард Ангол анха удаагаа олон намын сонгууль хийв. Анголын ардын чөлөөлөх хүдэлгээн нь сонгуульд ялсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд түрүүлэв. Анголын тууштай тусгар тогтонолын төлөө үндэсний холбоо нь энэ дүнг хүлээн авсангүй учраас дахин иргэний дайн дэгдэв. 2002 оны 2-р сарын 22-ны өдөр Анголын тууштай тусгар тогтонолын төлөө үндэсний холбооны удирдагч нь засгийн газрын цэрэгт алагдав. Мөн оны 4-р сарын 4-ний өдөр Анголын засгийн газар боло Анголын тууштай тусгар тогтонолын төлөө үндэсний холбоо гал зогсох хэлэлцээр байгуулснаас Анголын 27 жил үргэлжилсан иргэний дайн дуусч, бүх талын энх тайван билэгдэж, сэргээн босголтын үе шатандаа орсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|