• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-31 16:58:20    
"Уянгийн тойрог" арван тав

Хятадын Олон Улсын Радио

     Лянь бао шань, эр, монгол үндэстэн, 49настай, төрсөн газар: БНХАУ-ын өвөр монголын өөртөө засах районы Бугат хотын Дархан Буманмянганн хошуунд төрж өссөн, улсын 1р зэргийн жүжигчин, профессор цолтой, урд нь хятадын төвийн дуу хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлж байсан, мөн хятадын төвийн үндэстний дуу бүжгийн чуулгад суралцаж байсан, одоогоор өвөр монголын үндэсний дуу бүжгийн театрын монгол үндэсний бүлгийн хэсгийн орлогч даргын албыг хашиж байна.

     Чухал амжилт,бүтээл,болон хүртсэн шагналуудыг дор танилцуулбал:

     2000оны 10сард "Мандухай цэцэн" бүтээлээрээ хятадын дуу урлагын 6р их наадмын их шагнал,
2000оны 12сард "Мандухай цэцэн" бүтээлээрээ соёлын яамнаас олгодог 9дэх удаагийн соёлын шинэ бүтээлийн шагнал,

     2001оны 9 сард "Мандухай цэцэн" бүтээлээрээ бүх хятадын " Тав- нэг байгууламж" шагнал,

     2003-2004 онуудад монгол үндэстний урлагын том бүтээл болох "Мандухай цэцэн"-г тайзны үгийн удирдаач болон тайзны хянагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж улсын тайзны урлагын тэргүүний засалт байгууламжийн анхан шатны шалгаруулалтын нэр дэвшигч шагнал, мөн "Тал нутгийн өглөөний уянга" том хэмжээний дуулалт жүжгийн эрэгтэй гол дүрээрээ бүх районы шилдэг жүжигчин шагнал, мөн "Оюун цэцэг" том хэмжээний дуулалт жүжгийн эрэгтэй гол дүрээрээ бүх хядаын үндэсний цөөнхийн шилдэг жүжигчин шагнал,

     1998 онд ШиньЖяанд зохион байгуулагдсан дуу урлагын 2р их наадмаас тэргүүн шагнал,

     Си Аньд зохион байгуулсан бүх хятадын дуу урлагын 2р их наадмаас алтан цом шагналуудыг тус тус хүртэж байсан байна.

     Мөн тэрээр "Торгууд зүүнш нутагтаа буцсан нь " том хэмжээний түүхэн жүжигт эрэгтэй гол дүр Арсланд,
"Том улиас мод" ганц үзэгдэлт дуут жүжигт эрэгтэй гол дүрд,

    " Савс жанжун" том хэмжээний түүхэн жүжигт эрэгтэй гол дүр Энх-Амгалан хаанд,
    "Талын туяа" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Үнэнхүүд,
    "Данаабал" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Данаабалд,
    "Мандухай цэцэн" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр ноён Болд,
    "Оюун цэцэг" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Шигэржавд,
    "Ногоон бүрд рүү аялсан нь" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Баатарт,
    "Говийн сүг" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Чимэдэд,
    " Эрдэнийн хөлөг" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Сүбэрт болон туслах найруулагчаар,

"Цасан цэцэг" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Чимэдэд,
" Жан жин охин" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Янданд,
"Хөхөөт уул" том хэмжээний монгол үндэсний жүжгийн эрэгтэй гол дүр Ли Шижед,
"Алтан бүргэд" том хэмжээний драмын жүжгийн эрэгтэй гол дүр Бүргэд гэх зэрэг олон арван сайхан гол дүрүүдийг тайзнаа мөнхлөн бүтээсэн байна.