
Бразилид албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүэ орон нутгийн цагаар 8-р сарын 31-ний өдөр Бразилийн үндэсний хурал "Найрсаг хамтын амжиллагаагаа бэхжүүлэн, хамтын хөгжлийг биелүүлье" сэдвээр илтгэл тавьсан байна. Ү Бангүэ тэмдэглэхдээ, Латин Америк тивийн орнуудыг оролцуулсан өргөн олон хөгжиж байгаа улс оронтой эв санаа нэгтэй хамтран ажилах нь Хятадын бие даасан энх тайванч дипломат бодлогын үндэс суурь хэвээр юм гэжээ. Тэрээр илтгэлдээ дараах тоо баримтаар Хятад болон Латин Америк тивийн улс орнуудын харилцааны одоогийн байдлыг тал бүрээр тодорхойлон хэлсэн байна.
Хятад улс нь Латин Америк тив болон Карибын тэнгисийн районы 21 улс оронтой дипломат харилцаа тогтоосон байна. 10 гаруй жилийн туршид Латин Америк тивийн 74 орны төр засгийн газрын тэргүүн, парламентын дарга Хятад улсад айлчилсан байна. Хятадын төрийн удирдагчид ч Латин Америк тивийн 19 улс орноор айлчилсан байна. Хятад улсын Латин Америк тив Карибын тэнгисийн районд оруулсан нийт хөрөнгө оруулалт 8 тэрбум 930 сая ам.долларт хүрсэн байна. Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг Латин Америк тивийн 13 улс орон хүлээн зөвшөөрч, 17 улс орон нь Хятадын иргэдийн аялал жуулчлалаар хүрэх орон болсон байна гэжээ.
Ү Бангүэ хэлэхдээ, дэлхий дахин олон туйлт чиглэлээр хөгжиж байгаа ба эдийн засгийн даяаршлын хандлага тасралтгүй хөгжиж байгаа шинэ байдалд, Хятад улс болон Латин Америк тив нь улс төрийн харилцан итгэлцлээ цаашид гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа урагш ахиулж, хүмүүнлэгийн харилцаа холбоогоо баяжуулан, парламент хоорондын солилцоогоо эрчимжүүлэн, олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл хамтын ажиллагагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, бид иймэрхүү дээд зиндааны харилцаатай байж, удирдах хүмүүс хоорондын харилцан итгэлцсэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын засгийн газар, улс төрийн нам, парламент хоорондын олон давхаргын харилцаа холбоог идэвхтэй ахиулж, нийтлэг ойлголтоо тасралтгүй өргөтгөх хэрэгтэй юм гэжээ. Дэлхийн олон орны олон салбарын анд нөхдийн сонирхож байгаа Хятадын хөгжлийн байдлыг Ү Бангүө илтгэлдээ танилцуулсан байна.
Тайваний асуудлын тухай ярих үед Ү Бангүэ хэлэхдээ, БНХАУ-ын засгийн газар нь нийт Хятадын ард түмнийг төлөөлсөн цорын ганц хууль ёсны засгийн газар болсны хувьд, НҮБ болон дэлхийн зонхилох улс оронд аль эрт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хятадын ард түмний эх орны нэгдлээ биелүүлэх их үйлсийг үргэлжлэн дэмжихийг дарга Ү Бангүэ Латин Америкийн орнуудаас хүссэн байна.
Ү Бангүө хэлэхдээ, Тайваний өнөөгийн байдлаас авч үзэхэд, Тайванийг тусгаар тогтнуулах хагалан бутаргагч хүчин болон тэдний үйл ажиллагааг хазаарлан зогсооход ашигтай хүчин зүйл нэмэгдсээр байна гэжээ.
Тэр цааш нь хэлэхдээ, Хятад улс бол олон улсын том гэр бүл дэх нэг гишүүн нь мөн, Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, олон талт үзлийг нааштай санаачилж, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, хамтран ажилласан аюулгүйн шинэ үзэл баримтлалыг бий болгож, жанжлах үзэл болон хүчирхийллийн улс төрийг эсэргүүцэж, ямарваа хэлбэрийн терроризмыг эсэргүүцнэ, олон улсын дэг журмыг улам шудрага зүй зохистой чиглэлээр урагш хөгжихийг түлхэн ахиулах болно гэжээ.
Бразилийн үндэсний хурлын дарга Албо Ребело уг хурал дээр хэлсэн үгэндээ, Хятад улс нь урт удаан түүхтэй соёл иргэншилт улсын хувьд, ард түмний материаллаг амьдралыг сайжруулах талд асар их дэвшилттэй болж, даян дэлхийд үлгэр жишээ бий болсон байна гэжээ. Дэлхийн аль ч улс орон нь Хятад улстай адил ядуурлыг бууруулах талаар ийм тодорхой амжилтад хүрч байгаагүй юм. Үүний зэрэгцээ, Хятад улс нь улс орны тусгаар тогтнол нэгдлийг биелүүлэхийн төлөө уйгагүй тэмцсээр байна. Өргөн их нутаг дэвсгэртэй, хүн ам олонтой, эдийн засаг нь хөгжсөн том орны хувьд, Хятад улс нь бүс нутгийн улс төрийн тэнцвэртэй байдлыг хэвээр байлгаж, улс орныхоо эрх тэгш байдлыг хамгаалах талд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. \Номин орчуулж, Урангоо хянав.\
|