Чжан Шан бол Барселонагийн Олимпийн хоёр гараатай таваг буудлагын аварга.
2004 оны 11-р сарын 7-ны өдөр өөр хүнд жирийн өдөр боловч Чжан Шанд авч хэлбэл маш чухал өдөр болох юм. Энэ өдөр тэрээр Автралийн харъяат Тэкэстэ-тэй гэр бүл болж, насныхаа амьдралаа холбожээ. Харь гүрний хүнтэй насны амьдралыг нь холбуулах алтан шижим нь буудлага спорт юм. "Тэкэстэтэй 1998 оны Каирт болсон дэлхийн цөмийн буудлагын тоглолтод анх удаагаа уулзсан. Тэр Арбитрийн шүүхийн урилгаар шүүгчаар ирсэн. 2000 оны Сиднейн Олимпид Тэкэстэ шүүгчээр ажилласан. Тэрээр надад хулсан баавгайн тоглоом өгсөн нь гүүнээ сэтгэгдэл төрүүлсэн" гэж Чжан Шань ярьж байсан.
Би 1992 оны Атлантын Олимпид алтан медаль авснаас хойш, гадаадад очиж тэмцээнд оролцох бүр олон хүн надтай дуугардаг. Би Тэкэстэтэй байнга уулзах болсон. Хожим нь би Тэкэстэтэй гэрлэх тухай шийд гаргасан нь 2004 оны 2–р сард Малайзид болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хугацаанд билээ гэж Чжан Шань хэллээ.
Хүмүүс түүнээс хамгийн баярлууштай зүйл чинь юу вэ? Олимпийн аварга болсон явдал уу? гэж асуухад, миний хамгийн баярлууштай зүйл гэвэл, амьдралынхаа ханьтай болсон явдал болно гэж Чжан Шань хариулдаг байна.
1 2 3
|