Хятадын дуурлаг урлагийн өлгий-Зарууд хошуу нь Өвөр монголын Түнляо хотын баруун хойд хэсэгт байдаг. Заруудын уул нь сүрлэг, ус нь тунгалаг, ард нь цэцэн. Эгэл борогжуун ажилч хөдөлмөрч заруудчууд бодисын үнэд өвийг бүтээсэнээр барахгүй өнөр баялаг соёлын өвийг цогцолжээ. Соёлын алтан лянхуат зарууд нутгийг Хятадын соёлын яам, Хятадын утга урлагийн холбоо, Хятадын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс "Хятадын дуурлаг урлагийн өлгий" гэж нэрлэсэн юм. Мөн дархан хуурч Мууохины мэндэлсэн 100 жилийн ой, Хятадын өвөр монголын үлгэр урлагийн томоохон найр тус нутагт болсон юм.
Хятадын үндэстэний урлагийн өлгий Заруудаас хосгүй сайхан хэлж дуулах урлагийн аврага Паажай, Мууохин зэрэг урлагчин мэндэлсэн билээ. Заруудад "Гэсэр", "Мангас" зэрэг баатарлаг тууль байхаас гадна "Чүнь чю байлдаант улсын үлгэр", "Гурван улсын үлгэр", "Сахиулсан өргөмжилсэн үлгэр" зэрэг үлгэрүүд зохиогдожээ. Паажай Мууохины үлгэр холбоо монгол нутагт өргөнөөр тархан дэлгэрсэнээр барахгүй бүх Хятадын хэмжээнд цаашлаад дэлхийн сонорт ч хүрсэн байна. Америк, Франц, Италь, Орос зэрэг улс орны эрдэмтэд тэдний урлагийн онцологийг судалж маш олон эрдэм шинжилгээний өгүүлэл шүүмж нийтлэгдэсэн байна.
Заруудын ардын урлагийн өншиг хөрсөнөөс урьд хожид Занаа, Дорж, Саранмандлаа, Чойжигаваа зэрэг алдарт ардын урлагчин цолгорсон юм. Үүнд Паажай, Мууохин хоёр Хятадын төрийн тэргүүн байсан Мао Зэдүнгийн уулзалтыг хүлээн авч, 60-аад онд Раш-Оцор Хятадын Төрийн сайд байсан Зөү Энлайтай гурав удаа уулзаж өнгөрсөн байна.
Сүүлийн жилүүдэд Зарууд хошуу уламжлалт өв соёлыг аврах, уудлах, дэлгэрүүлэхийг чухалчилж, соёлын аж үйлсийг ихээр хөгжүүлж байна. Үлгэр, холбоо гэх хэлж дуулах хоёр уламжлалт урлагийг хөгжүүлэхийн төлөө Зарууд хошуу дуурлагийн нийгэмлэг байгуулсан мөртөө Хятадын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстэний цөөнхийн хэлний судалгааны тасагтай хамтран "Үлгэр холбоо уламжлах суурин газар" байгуулсан байна. Одоохонд тус хошуу үлгэрийн урлагийн хамтлаг байгуулж, 2002 онд Паажайгийн мэндэлсэн 100 жилийн ой хийгээд "Паажай цом" бүх Хятадын үлгэр холбоогийн уралдаан эрхлэж "үлгэр холбоо" гэх тусгай урлаг бүрэлдэх суурийг тавижээ. 2005 оны 1-р сард Зарууд хошууны үлгэр урлагийн хамтлаг Хятадын дуурлагийн нийгэмлэгийн урилгаар Өвөр монголыг төлөөлж, Хятадын дуурлаг урлагийн өлгийн тойрон үзүүлэлэгд оролцож, бүх орны үзэгчидийн халуун хүрээлэлийг олжээ.
Зарууд хошууны хуурын үлгэр бол өнө удаан түүхтэй, нөлөө тусгал ихтэй урлаг болно. Өнөөдрийн Зарууд нутагт дөрвөн утаст хуур хүнгэнэж үлгэр холбоо монгол урлагийн содон гайхамшигийг үргэлжлүүлнэ.
|