• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-04 15:43:21    
Жижиг дэвүүрийн их увидас

Хятадын Олон Улсын Радио

     Орчин цагт хүн ардын амьдарлын түвшин дээшлээд ирэхээр, айл болгон агааржуулагчтай, өрх бүр цахилгаан сэнстэй болоод гараар сэвдэг төрөл бүрийн жижиг дэвүүр, гадилийн навчин дэвүүрүүд хэрэгцээнээс гарчээ. Үнэндээ халууцсан цагт эдгээр жижиг дэвүүрүүдээс нэгийг нь сонгон авч биеэ дэвэн сэрүүцэж суухад ашигтай тал их байгаа юм. Тэрчлэн өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

     1. Дал мөр хавийн хуян хулууг арилгадаг:

     Дэвүүрээр сэвэхэд гар хуруу, бугуй царвуу, Дал мөр хавийн үе гишүүн булчин шөрмөс бүгд хөдлөөд ажиллаж байдаг. Иймээс халууцахаараа дэвүүрээр сэвж суух нь үе мөчний дасгал хийж байгаа хэрэг юм, цусны эргэлт, булчингийн чадлыг нэмэгдүүлж, үе мөчний уян хатан чанарыг сайжруулахад тус дөхөм үзүүлдэг байна. Анагаах ухааны мэргэжилтнүүд үзэж байгаагаар, настайчуудын үе мөч өвдөж байгаа нь голцуу биеийн тамирын дасгал бэлтгэл байнга хийдэггүй, агааржуулагч юм уу цахилгаан сэнсэнд их үлээгдсэнээс болж байгаа юм байна.

     2. Санаа сэтгэлийн харш саадыг арилгадаг:

     Сэтгэл зүйн судлаачдын үзэж байгаагаар, хүмүүсийн урам сэтгэлгээ, дотоод санаа болон үйл ажиллагаа нь цаг улирлын өөрчлөлттэй холбоотой юм байна. Олонх хүмүүс халууцахаараа урам сэтгэлгээ нь буурч, ялангуяа настайчууд бол тун амархан сэтгэлийн дарамттай болдог. Ийм байдалд жижиг дэвүүрээр сэвэхэд бие нь сэрүүцэж тайвшраад санаа сэтгэлийн бухимдал нь алгуур аажмаар тайлагддаг байна.

     3. Саа өвчинд дайрагдахаас сэргийлэх үйлдэлтэй:

     Жижиг дэвүүрээр сэвэх нь үе мөчний булчингийн ажиллагааг сайжруулдаг төдийгүй их тархины судасны лугшилтын чадавхийг нэмэгдүүлдэг байна. Холбогдох мэргэжилтнүүдийн судалж мэдсэнээр, саа өвчинд дайрагдсан дийлэнх хүмүүсийн тархины баруун хэсгийн хялгасан судас нь хагарч цус алдагдсан байдаг бөгөөд ихэнх хөгшин хүмүүсийн тархины зүүн хэсэг нь авчсан байдаг. Энэ нь олонх хүмүүс баруун гараа илүү хэрэглэж, зүүн гараа дутуу хэрэглэж байсантай нь нягт холбоотой юм байна. Иймээс настан буурлууд минь энгийн цагтаа зүүн гараа илүү хэрэглэж, зүүн гараараа дэвүүрдэж, зүүн гарын хөдөлгөөнийг нэмэгдүүлж, тархиныхаа судасны бүх ажиллагааг сайжруулж, тархи судасны өвчнөөс байнга сэргийлж явах хэрэгтэй байгаа юм. \Л.Буянтогтох орчуулав\