Сүүлийн нэг хугцааны турш, Хятадын төв нутгийн Хэ Нань Мужийн Да Чэн Сүнь гэдэг жижиг тосгоны хөгшин бууралуудаас хүүхэд багачууд хүртэл алс хол Америкаас ирсэн хоёр өндөр настаны тухай яриа хөрөө болцгоож ирлээ. Тэд бол НҮБ-ын нэр хүнддтэй орчуулагч, Тайвань нутагтай Хуа Жүншюн, Шянган нутагтай Лю Дазэн болно. Тэд одоо Да Чэн Сүнь тосгоны хүндэт дарга болсон байна. Тэгвэл алас холын Америкт байдаг хоёр өдөр настан яагаад Хятадын энэ жижиг тосгонтой харилцаатай болов гэж сонсогчид та бүхнийи хэн нэг нь асуух биз ээ. Одоо энэ тухай танилцуулъя.
Уул нь энэ хоёр настан НҮБ-д Цао Гүэжүн гэдэг залуутай хамт ажиллаж их ойр дотно танилцсан байжээ. 37 настай Цао Гүэжүн НҮБ-д найман жил ажиллаж байна. Да Чэн сүнь тосгон бол түний төрсөн нутаг юм. Хуа Жүншюн, Лю Дазэн энэ хоёр настан залуу Цао Гүэ Жүнтэй хамт ажиллахдаа түүний хэмнэж цуглуулсан мөнгөө дандаа нутаг усандаа илгээж, тосгоны байгуулалтад тусалж ирснийг харсан юм. Хархан багаасаа ядуу зүдүү өссөн энэ хоёр настан нутаг усандаа хайртай залуу Цао Гүэжүнгийн үйл ажиллагаанд сэтгэл хөдөлж, түүнд тус хүргэхийг боджээ. Юуны учир Хятадын энэ жирийн жижиг тосгонд айлчлах болсон тухайгаа Хуа Жүншюн ингэж ярьлаа.
Лю Дазэн бид хоёул багаасаа ядуу амьдралын хал зовлонг их амссан улс, хөгжлөөр таарууран нутагт тусламж дэмжлэг хүргэх юмсан гэж боддог байсан. Цао Гүэжүнгийн нутгийнхаа байдлыг танилцуулснаас тосгон нь энхэл донхол шоройн замтай, сургуульд нь хичээл сургалтын тоног төхөөрөмж байхгүй зэрэг байдлыг ойлгоод түүнд туслахыг бодсон юм гэжээ.
Энэ оны 3-р сарын эхээр Цао Гүэзүнгийн төрсөн нутаг Да Чэн сүнь тосгонд Хуа Жүншюн, Лю Дазэн хоёр настан 20 мянган ам.доллар илгээсэн юм. тосгоныхон үүний хэсэг мөнгөөр бага сургуульд компьютер худалдан авч, сургуулийн байр байшинд засвар хийж компьютерын тохилог сайхан өрөөтэй болгожээ. Нөгөө хэсэг мөнгөөр нь тосгондоо зам тависан байна. Алс хол Америкт байгаа энэрэнгүй сэтгэлтэй энэ хоёр настаны харамгүй тусламжид тосгоны иргэд сэтгэл хөдлөн баярлан талархаж явах болсон байна. Үүнээс хойш тосгонд нь цоо шинэ уур амьсгалтай болж, хүн бүхэн олон нийтийн төлөөний ажил хөдөлмөрт сайн дураас идэвхтэй оролцох болсон байна. Ингээд сүүлийн үед сайхан сэтгэлтэй энэ хоёр настан урилгаар Хятадын жижиг тосгонд айлчилж ирсэн байжээ. Тэд зөвхөн мөнгө төгрөг л авчраагүй, хүн хүндээ хайртай хамаг олондоо зүтгэлтэй явах Хтятадын үндэстний эрхэм нандин сурталыг авчирсан гэж хэлэх ёстой. /Баатар орчуулж, Урагоо хянав/
|