• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-04 17:07:37    
Хамгийн олон зэрлэг амьтантай муж

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зэрлэг амьтаны эх баялгаар хамгийн их муж бол Юньнань муж юм. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, тус мужийн араатан, жигүүртэн, хоёр нутагтан, загасны төрлийн төрөл зүйл болон тоо хэмжээ нь цөмөөрөө Хятадын тал гаруй хувийг эзэлж байна. Хятад улст нийт 150 мянган зүйлийн шавьж байгаагийн гурваны хоёр хувь нь Юньнаньд байдаг бөгөөд ховор нандин амьтан нь Хятадын улаан номд орсон амьтаны 40 гаруй хувийг эзэлж байна. Иймээс Юньнань муж нь Амьтаны вант улс гэсэн нэртэй юм.

     Хамгийн олон байгалийн дархан цаазтай бүс бүхий муж: Хятадын хамгийн олон байгалийн дархан цаазтай бүс бүхий муж бол Хайнань туж юм. 1991 оны 10-р сарын байдлаар Хайнань муж байгалийн дархан цааз бүхий 58 районтай байлаа. Энэ байгалийн дархан цааз бүхий 58 районд улаан шугуй, шүрэн хад, халуун бүсийн борооны ой, халуун бүсийн ургамал зэрэг төрөл зүйлийг хамгаалж байдаг. Байгалийн дархан цааз бүхий районы нийт талбай нь 2 сая 620 мянган гаа байж, Хайнань мужийн нутаг дэвсгэрийн 3,03 хувийг эзэлж байв.

     Байгалийн дархан цаазтай районы талбай нь хамгийн их муж: Хятадын байгалийн дархан цаазтай районы талбай нь хамгийн их муж бол Сьчуань муж юм. 1984 оны байдлаар тус муж байгалийн дархан цаазтай 43 район байгуулж түүний талбай нь тум мужийн нийт нутаг дэвсгэрийн 22 хувийг эзэлж байлаа.

     Хамгийн эрт байгуулагдсан байгалийн дархан цаазтай район: Хятадын хамгийн эрт байгуулагдсан байгалийн дархан цаазтай район бол 1965 онд албан ёсоор байгуулагдсан Гуандүн мужийн Дин Хүшаний байгалийн дархан цаазтай район болно.

     Байгалийн дархан цаазтай хамгийн том район: Хятадын баруун хойт нутгийн аржин уулны байгалийн дархан цаазтай районы талбай нь 45000 хавтгай дөрвөлжин км байж, 1990 оны үеийн Хятадын байгалийн дархан цаазтай районы нийт талбайн гурваны нэг хувь гаруйг эзэлж байлаа. Аржин уул нь Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы зүүн өмнөд хэсгийн Рүө Чян шяньд байдаг бөгөөд далайн түвшнээс 4500 метр өндөрт байдаг юм. Энд олон төрлийн ховор цухаг араатан жигүүртэн болон өндөрлөгийн амьтан ургамал тэрчлэн өндөр уулны нуур бөрд, гол горхи, намаг газар, элсэн цөл, цохойн хад зэрэг байдаг. Энэ байгалийн дархан цаазтай район бол Хятадын төрийн зөвлөлийн тогтоосон Хятадын хамгийн том байгалийн дархан цаазтай район юм. \М.Цэцэн бэлтгэв\