• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-04 16:37:27    
Ү Бангүө Уругвайд айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

    Уругвайн дэд Ерөнхийлөгч бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга, сенатын дарга Родолфо Нин Новоагийн урилгаар, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 9-р сарын 3-ны орой Монтевидод хүрэлцэн ирж Уругвайд албан ёсны найрсаг айлчлал хийж байна.

    Ү Бангүө нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Уругвай хоёр дипломат харилцаа тогтоосны 18 жилийн туршид, хоёр орны улс төрийн итгэлцэл өдөр ирэх тусмаа нэмэгдэж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, соёлын солилцоо ид өрнөж, хоёр орны ард түмэнд бодитой үр ашиг хүртээсэн байна. Хятад Уругвайн харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагаа нь Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны үзэл санааг илтгэж, бадран хөгжих амьд хүчинтэй болсон байна гэжээ.

    Ү Бангүө хэлэхдээ, Уругвайн удирдах хүмүүстэй уулзаж хоёр талын харилцаа, парламент хоорондын хэлхээ холбоо болон бусад харилцан сонирхож байгаа асуудлуудаар санал бодлоо өргөн хүрээнд солилцохыг хүсэн хүлээж байна гэжээ.

    Ү Бангүө Бразилид хийсэн айлчиллаа дуусгаад Уругвайд очсон юм. Энэ бол түүний Латин Америкт хийж байгаа айлчлалын хоёрдахь орон юм. Дараа нь тэрээр Чилид айлчлах болно. \Буян орчуулж, Цэцэн хянав\