• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-05 15:19:07    
Эдийн засаг техникийн нээлтэй район нь эдийн засгийн өсөлтөөр түрүү эгнээнд явж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Худалдааны Яамны сайд Бө Шилай саяхан хэлэхдээ, 20 гаруй жилийн турш Хятадын эдийн засаг техникийн нээлттэй район эрэг дагуугаас дотор газар хүртэл хөгжиж, асар их ололт амжилт олж, цонх, үлгэр жишээ, дагуулах үүргийг үр ашигтай гүйцэтгэж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгахын тэргүүн эгнээнд явж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж байна гэжээ.

     Бө Шилай хэлэхдээ, 20 гаруй жилийн турш Дэн Шаопингийн нол болон "гурван төлөөлөх" чухал үзэл санааны жолоодлогоор, Хятадын нээн хөгжүүлэх бүс үгүйгээсээ байх болж, багаасаа их болж, ер бусийн өнгөрөлтийг туулсан байна. Нээн хөгжүүлэх бүсийн эдийн засаг тогтвортой эрүүлээр хөгжиж, эдийн засгийн гол үзүүлэлтийн жил тутмын өсөлтийн хэмжээ 25 гаруйд хүрч, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, аж үйлдвэрийн бүтцийг шилжигдүүлж, хотжилтын үйл ажиллагааг ахиулж, бүтцийн механизмийг түргэтгэж, дээд боловсролтой олон боловсон хүчинг бэлтгэсэн байна гэжээ.

      2005 онд 54 улсын хэмжээний нээн хөгжүүлэх бүс болон адил бодлого эдлэх аж үйлдвэрийн район нь төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн 846 хавтгай дөрвөлжин километр газарт GDP 819 тэрбум 520 сая юань биелүүж, 2004 оны мөн үеийхээс 24,1 хуйвь өсч, бүх Хятадын өсөлтийн хэмжээнээс 14,2 хувиар дээгүр байж, аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг 598 тэрбум140 сая юань хүрч, бүх Хятадын аж үйлдвэрийн нэмэгдсэн өртгийн 7,9 хувийг эзэлж, 2004 оныхоос 23,2 хувиар нэмэгдэж, бүх Хятадын нэмэгдлээс 6,8 хувиар дээргүүр байна. татвар хуриамж 121 тэрбум 930 саяд хүрч, 2004 оныхоос 30,7 хувиар өсч, бүх Хятадын өсөлтөөс 10,7 хувиар дээгүүр байна. Гадаадад 113 тэрбум 800 сая ам долларын бүтээндэхүүн экспортолж, бүх Хятадын экспортолсон нийт хэмжээний 14,9 хувийг эзэлж, 2004 оныхоос 41,7 хувь өсч, бүх Хятадын экспортын өсөлтөөс 13,3 хувиар дээр байна. Гадаадын бизнесменүүд 13 тэрбум 20 сая ам долларын хөрөнгө оруулж, бүх Хятадын гадаадын бизнесменүүдийн хөгөнгө оруулсан хэмжээний 21,6 хувийг эзэлсэн байна.

     Саяхан Хятадын Гадаад Худалдааны Яам болон Тяньжин хотын засгийн газраас Тяньжинд "нөхөр Дэн Шяопингийн нээн хөгжүүлэх район маш их хүсэл эрмэлзэлтэй" гэсэн бичээс бичсэний 20 жилийн ойг тэмдэглэх яриа уулзалт хийсэн байна. Төрийн холбогдох Яам хороо, Хятадын нээн хөгжүүлэх районы нийгэмлэг, бүхХятадын улсын хэмжээний нээн хөгжүүлэх районы төлөөлөгчид яриа уулзалтад оролцжээ.