9-р сарын 1-ний өдөр Хятадын бүх төрлийн сургуулийн хичээлийн шинэ жил эхлэв. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, Боловсролын яам, 8-р сарын 31-ний өдөр Бээжингийн Улаан цэргийн цэцэрлэгт хүрээлэнд "дунд бага сургуулиудын үндэстний үзэл санааг хүгжүүлэх сар"-ын үйл ажиллагааг эхлүүлэх ёслол зохион байгуулж, шинэ хичээлийн жилийн анхны хичээлийг хамт орсон байна.
Улаан цэргийн байлдагчдын шуумлын өмнө дунд бага сургуулийн сурагчдын төлөөлөгчид урт замын аян дайнд оролцсон ахмад улаан цэрэгт цэцэг өргөж, Тянь Аньмэнь талбайн төрийн далбаа хамгаалах тасгийн байлдагчид нийслэлийн дунд бага сургуулийн сурагчидад Тянь Аньмэнь талбайд мандуулж байсан төрийн далбааг бэлэглэж, "Тянь Аньмэнь талбайн төрийн далбааг угтаж, урт замын аян дайны үзэл санааг залгамжлах" арга хэмжээ зохиосон байна.
Энэ ёслол дээр Боловсролын сайд Жөү Жи үг хэлж, одоогоос эхлэн биеэ чанга шаардаж, амьдарлын эхний алхамаа сайтар алхаж, өрсөлдөөн сорилтод зоригтой хандаж, хүсэл мөрөөдөлтэй, боловсролтой, эрдэм чадвартай, сахилга баттай хүн болон хүмүүжигдэн, цаг үедээ тохирсон амжилт бүтээл гаргахыг сурагч хүүхдэд хүссэн байна.
Хичээлийн шинэ жил эхлэхийн дагуу Хятадын өөрчлөлт оруулсан "Заавал сургах боловсролын хууль" мөн хэрэгжиж эхлэлээ. Шинэ "Заавал сургах боловсролын хууль" бий болсон нь Хятадын боловсролын үйлсийн хөгжлийн түүхэн дээрэх том үйл хэрэг юм. Заавал сургах боловсролын гол үүргийг үүргэлж байгаа дунд бага сургуулиудад авч хэлбэл мөн чухал өөрчлөлтийн эхлэл гараа болох юм. Шинэ "Заавал сургах боловсролын хууль" нь ийм хэдэн талаар чухал ахиц хийсэн байна. Тухайлбал, заавал сургах боловсролын тэнцвэртэй хөгжлийг хуулийн хүрээнд хамруулсан. Зан чанарын хүмүүжлийг заавал сургах боловсролын шинэ үүрэг болгосон. Заавал сургах боловсролыг төр засгийн талаас даахаар тогтоосон. Заавал сургах боловсролын зардлыг батлах механизм тогтоосон. Заавал сургах боловсролын сургууль эрхэлэх үйл ажиллагааг журамжуулсан эдгээр болно.
Тун саяхан Боловсролын яам "Заавал сургах боловсролын хууль"-ийг хэрэгжүүлж, сургууль эрхэлэх үйл ажиллагааг журамжуулах санал нийтэлж, заавал сургах боловсролын зардлыг батлах механизм тогтоож, янз бүрийн аргаар зардал төлбөр хураах үзэгдлийг арилгах хэрэгтэй гэж орон нутгуудад шаардсан бөгөөд боловсролын эх баялагийг тэнцвэртэй хуваарлаж, сурагчдыг ойр хавийн сургуульд нь шалгалт авахгүйгээр суралцуулах хэрэгтэй гэж дахин нотолсон байна.
Шинэ заавал сургах боловсролын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Хууль зүйн яам зэрэг 10 яам хороо хамтран "дунд бага сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын удирдлагын арга" нийтэлж, мөн 9-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна. Хичээлийн шинэ жилээс эхлэн дунд бага сургуулиуд сурагчдын аюулгүй байдлын мэдээлэл хийх дүрэм хэрэгжүүлж, сурагчдын хувийн нууцыг хуулийн дагуу хамгаалах ёстой. Сургуулийн хүрээний харуулын дүрэм хэрэгжүүлж, бусад хүн сургуульд орвол бүртгүүлэх юм уу, бичиг баримт шалгах дүрэм хэрэгжүүлэх ёстой. Сурагчдад биеийн аюулгүй байдлыг хамгаалах хүмүүжил хүртээж, өөрийгөө хамгаалах үндсэн мэдлэг эзэмшүүлэх хэрэгтэй гэж энэ аргад тэмдэглэсэн байна. Хичээлийн шинэ жилд мөн дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролыг эрчимжүүлсэн байна. Дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулиуд 2005 онд нэг сая сурагч нэмж авсаны үндэс дээр энэ жил дахин нэг сая сурагч нэмж авсан юм байна.
Хичээлийн шинэ жил эхэлэхийн хирээр Хятадын орон нутгууд ч өөр өөрийн арга хэмжээ авч боловсролын ажлыг эрчимжүүлж байна. Хятадын баруун өмнөд хэсгийн Гуншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах район нь хөдөө тосгоны заавал сургах боловсролын ажлыг дэмжихийн төлөө сургуулийн байшин барилга засах, сургалтын сул зардлыг өөртөө засах районы санхүүгаас хариуцан зохицуулахаар шийдвэрлэв.
Хот орж ажиллаж байгаа тариачдын үр хүүхдийн сургуульд орох хүндрэл бэрхэшээлийг зохицуулахын төлөө Хятадын өмнөд хэсгийн Фүжянь муж хот орж ажиллаж байгаа тариачдын үр хүүхдийн заавал сургах боловсрол хүртэх эрхийг батлах арга хэмжээ тогтоож, тухайн газрын сургуульд шалгалт авахгүйгээр суралцуулж, амьдралын хүндрэлтэй гэр бүлийн хүүхдэд нөхвөр олгохоор шийдвэрлсэн байна.
|