Доктор, дэд профессор Н. Содбилиг МУ-ын ХААИС-д хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалах өгүүлэл уншиж байгаа нь
|
Доктор, дэд профессор Н.Содбилиг: 1964 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Шилийн-гол аймгийн Хөвөөт шар хошууны Богд уул сумд Цахар түмний Шанд адуучин Т. Нечинийд төржээ. 1971 оноос эхлэн сургууль соёлын мөрийг хөөж, гацаа, сум, хошуу, аймаг, район дамжин бага сургууль, анх дунд, өндөр дунд, их сургуульд тус тус суралцаж, 1986 онд Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль төгссөнийхөө дараа сургуульдаа үлдэж туслах найруулагч, найруулагч, найруулах хэлтсийн дэд эрхлэгч, туслах судлагч, салбарын орлогч нарийн бичгийн дарга, дэд эрхлэгч, дэд судлагч, дээд сургуулийн орлогч нарийн бичгийн дарга, дэд захирлын тушаалд ажилласан бөгөөд одоо Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Заан сургалтын газрын дэд дарга, дэд профессороор ажиллаж байгаагийн зэрэгцээ бас Хятад Улсын Дээд Зэргийн Боловсрлын Судалгааны Нийгэмлэгийн гишүүн, Бүх Хятадын Их Дээд Сургуулийн Лабораторийн Ажлын Судалгааны Нийгэмлэгийн гишүүн, "Лабораторийн судалгаа, сүвэгчлэлт" (Хятадын шинжлэх ухаан технологийн тогтмол хэвлэл сэтгүүл)-ийн редакцийн гишүүн, Өвөр Монголын Их Дээд Сургуулийн Лабораторийн Ажлын Судалгааны Нийгэмлэгийн зөвлөх зэрэг нийгмийн үүрэг тушаалыг хавсарган хариуцаж байна. 1998 оноос хойш, Японы Токиогийн Гадаад Хэлний Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Японы Токиогийн Хөдөө Аж Ахуй, Аж Үйлдвэрийн Их Сургууль, Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд тус тус ажиллахын дагуу суралцаж мэргэжил боловсролоо дээшлүүүлэн, сурган хүмүүжүүлэх ухааны магистер, хөдөө аж ахуйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Доктор, дэд профессор Н. Содбилиг Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн монгол сонин, эрдэм шинжилгээний монгол сэтгүүлийг үүсгэн найруулсан бөгөөд бүх Хятадын их дээд сургуулийн сурах бичиг—"Мал аж ахуйн судлал" хэмээх номыг хянан тогтоож, "Монгол зан үйлийн нэвтэрхий толь", "Оюутдын боловсролын удирдамж" зэрэг толь бичиг, сурах бичгийг найруулан бичих ажилд оролцож, "Нутаг бэлчээрийн бүтээн байгуулалтын гарын авлага", "Тэмээ арчлах ухаан", "Хамааралтын сэтгэхүйн ухаан" зэрэг зохиол бүтээл ба их дээд сургуульд сурах бичиг зэргийг эрхлэн найруулж, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 20 гаруй өгүүлэл, сонин сэтгүүлүүдэд 200 шахам зохиол бүтээлээ тус тус нийтлүүлжээ. 2006 оны 6-р сард доктор, дэд профессор Н. Содбилиг эрдэм шинжилгээний томоохон шинэ бүтээл болох "Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуй" хэмээх номоо хэвлүүлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10
|