• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-06 16:57:49    
Солонгос үндэстний хоол хүнс хэрэглэх зан заншил

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зүүн хойт нутагт амьдарч байгаа Солонгос үндэстэн дуу бүжигт авьяаслаг төдийгүй хоол хүнсний зүйлийг ч нарийн сайхан бэлтгэдэг. Да го, Даршилсан ногоо зэрэг солонгос үндэстний өвөрмөц онцлогтой хүнсний зүйлийг нь Хятадын бусад үндэстнүүд ч сонирхон хэрэглэдэг байна.

     Солонгос үндэстэн хоол хүнсэндээ өөх тос бага хэрэглэж цагаан хоол түлхүү хэрэглэдэг. Энэ нь солонгос үндэстний түүхийн хөгжлээс хоол хүнс хэрэглэх өвөрмөц онцлог бий болгосон байна. Бээжингийн үндэстний их сургуулийн профессор Фан Юуфү танилцуулж хэлэхдээ,

     Солонгос үндэстний хоол хүнсний өвөрмөц онцлог бүр эрт дээр үеэс тутрага тарианы үйлдвэрлэл эрхэлж ирсэнтэй холбоотой юм. Тутрага тарианы соёлын хамгийн гол онцлог нь амьтны мах тос бага хэрэглэж хоол хүнсний бүтэц нь ургамлын зүйлээр голлосон хөнгөн хоол юм гэжээ.

     Солонгос үндэстний хамгийн нэртэй уламжлалт хүнсний зүйл—Да гог шүлхий тутрагаар хийдэг юм. Шинэ жил цагаан сар баяр дурсгалын өдөр юм уу хурим найрын үеэр зочин гийчин зочлоход дутагдаж болохгүй гол хүнсний зүйлийн нэг мөн.

     Сурвалжлагч Бээжин дэх солонгос үндэстний хүнсний газар да гог яаж хийхийг сонирхохоор хүрсэн юм. Хоёр мастер да го нүдэж байлаа. Шүлхий тутрагыг нүдүүрт хийж нүддэг болохоор да го "нүдэж хийсэн боорцог"гэсэн нэртэй юм.

     Да го нүдэж байгаа солонгос эмэгтэй танилцуулж хэлэхдээ, юуны өмнө шүлхий цагаан будааг хэдэн цаг дэвтээсний дараа жигнэнэ, дахин хөрөхөөс нь өмнө нүдүүрт хийж нүднэ, энэ явц нь их хүч тамир хэрэглэдэг гэжээ.

     Да го нь солонгос үндэстний хоол хүнд чухал байр эзэлж, өндөр настнаа хүндэтгэх уламжлалт зан заншилтай нь холбоотой юм.

     Хятадын үндэстнүүдийн музейн дарга хатагтай Ван Пин танилцуулж хэлэхдээ,

     Да го нүдэхэд анхны савыг өндөр настай хүн эхлүүлж, анхны тогооны дээжийг ч өндөр настай хүнд амсуулна. Солонгос үндэстэн өндөр настан ах зах хүнээ хүндэтгэх сайн сайхан уламжлалт зан заншилтай юм гэжээ.

     Үүнээс гадна, солонгос үндэстэн хөнгөн гурил хоол хэрэглэдэг. Үүний материал нь сагагийн гурил юм, идэх үедээ үхрийн болон шувууны махны хүйтэн шөл хийж, бас хэдэн хэсэг лийр, чанасан өндөг зэргийг хийж, исгэлэн сайхан амттай болохоор зуны халуунд хэрэглэхэд сэрүүн сайхан байдаг. Бас холецист алкоголь багатай өөх тос багатайгаас эрүүл мэндэд ч их тустай юм. Хөнгөн гурил хоолны тухайд солонгос үндэстний дунд уламжлагдаж ирсэн үлгэр домгоос үзвэл, билгийн улиралын 1-р сарын 4-д хүмүүс хөнгөн урт гурил хоол иднэ. Энэ нь урт насалж удаан жаргахыг ерөөж байдаг юм .

     Да го, хөнгөн урт гурил хоолоос гадна, цагаан будаа нь солонгосчуудын гол хүнсний зүйл мөн. Иймээс байцай, луувангийн даршилсан ногоо нь солонгосчуудын гол хоол хүнс болсон байна. Цагийн хоолонд өөр юу ч дутаж болно, даршилсан ногоо л дутаж болохгүй, даршилсан ногоо байхгүй бол хоол нь амтгүй гэж солонгосчууд үздэг.

     Намар ногоо даршлах нь солонгос бүсгүйчүүдийн чухал ажил юм. Айл өрх болгон үлэмжхэн байцай, лууван авч, угааж цэвэрлэсний дараа давстай усанд дэвтээж, дараа нь халуун ногоо чинжүү, саримс, сонгино зэрэг амт оруулагч зүйлийг хийж, вааранд даршуулж тавина. 1—2 сарын дараа амт орсны хойно хэрэглэх болно. Энэ нь өвлийн даршилсан ногоо юм. Бусад улиралд хэрэглэх ногоог лууван, байцай, бөөрөнхий байцай өргөст хэмх зэрэг хүнсний ногоогоор аль ч үед хэрэглэх шаардлагын дагуу бүр бэлтгэж болно.

     Солонгос үндэстэн ерийн байдалд өөх тос бага хэрэглэдэг боловч шарсан мах, нохойн махны шөлөнд их дуртай байдаг. Нохойн маханд өөх бага уураг их агуулагдаж байдгаас хүний биед тамир оруулдаг юм гэнэ. /Урангоо орчуулж бэлтгэв/