Намрын улиралд хүмүүсийн бие махбодийн өвчнийг эсэргүүцэх чадвар нь хамгийн их буурдаг, энэ үед хэрэв анхаарахгүй бол тун амархан өвчинд нэрвэгдэж болзошгүй юм. Үүний зэрэгцээ төдий л их удахгүй хүйтэн өвөлтэй золгох болохоор зохих шим тэжээл нөхөж, бие махбодийн дотоодын тэнцвэрийг хэвээр нь байлгах хэрэгтэй. Энэ үед хүний бие махбодийн дархлаа болон өвчнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг хүнсний зүйл идэх нь хүний биед тун ашигтай юм.
1. Хүнсний ногоо:
Судлаачид жагар хулганыг хоёр хуваагаад тус тус бөөрөнхий байцаа болон чихрийн манжингаар хэсэг хугацаа тэжээгээд эдгээр хулгануудыг рентгений гэрлээр шалгаж үзсэнд, бөөрөнхий байцаа идсэн хулганаас гарсан цусны хэмжээ болон үхсэн хэмжээ нь харьцангуй бага байлаа.
Сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, зарим хүнсний ногоонд агуулагдаж байгаа өмөн үүг эсэргүүцэх бодис нь хүний бие махбодийг хамгаалах үүрэг гүйцэтгэдгийг мэдсэн байна. Иймээс өдөр бүр бөөрөнхий байцаа зэрэг хүнсний ногоо идэж, органик бодис шингээн авч байх нь хүний биед тун ашигтай юм.
2. Улаан буудай болон арвай:
Улаан буудай болон арвай нь өмөн үүг эсэргүүцэх, хүний бие цацрагт шархдахаас сэргийлэх бас бусад өвчин эмгэгээс сэргийлэх үйлдэлтэй гэж хэлж байна. Үүнийг зөвхөн анагаах ухааны талаас хэлбэл давуулсан тал байгаа хэдий ч зарим өвчтэй хүмүүс үүнээс ашиг тус хүртсэн тал үнэн байгаа юм.
3. Далайн замаг:
Далайн замагт уураг, ширхэглэг эд, амин дэм болон эрдэс бодис элбэг агуулагдаж байдаг. Эдгээр нь хүний бие махбод цацрагт шархдахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
4. Чинжүү:
Чинжүү нь хүний биеийн бодисын солилцоог түргэтгэж, биеийн илүү халууныг гадагшлуулж, цусны эргэлт болон биеийн хүчилтөрөгч гүйхэд тус дөхөм үзүүлдэг байна.
5. Жимс жимсгэнэ:
Сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, гүзээлзгэнэ, интоор, усан үзэм болон алим нь цөмөөрөө өмөн үүг эсэргүүцэх бодис агуулж байгаа юм байна. Эдгээр жимс жимсгэнэ нь зохих хэмжээнд өмөн үүгийн эс хүний биед орохоос сэргийлэх чадвартай бөгөөд ужигшсан ядаргаанд нэрвэгдсэн өвчтөнд тун сайн нөлөө үзүүлдэг байна.
6. Цагаан гаа:
Цагаан гаа бол ханиадыг дарж, халууныг хөөж, өвдөхийг зогсоож чаддаг сайн амтлагч юм. Мөн хорыг тайлдаг, бактерийг устгадаг, даарч хөрснөөс болоод ханиад хүрэхэд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг тун үр ашигтай хүнсний бүтээгдэхүүн юм. \Л.Буянтогтох орчуулав\
|