• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-06 18:50:37    
CRI-д ирээд сэтгэгдэл өндөр буцлаа

Хятадын Олон Улсын Радио

     Энэ удаагийн "Захидлын тойм" булангаар сонсогч болон сүлжээ ашиглагч та бүхэндээ, манай редакцийн залуу хөтлөгч Алтаннавчийн Монгол улсын Архангай аймгийн "Хүмүүн цогцолбор" сургуулийн багш, манай радиогийн идэвхтэй сонсогч Эрдэнэ-Болортой хийсэн хөгжилтөй сайхан ярилцлага сонсгохоор бэлтгэлээ. Тэрээр Бээжин хотноо аялал жуулчлал хийх үеэр манай редакцид ирж, хамт олонтой маань уулзаж мэдчилсэн ба "Захидлын тойм" нэвтрүүлэгт оролцож сэтгэгдлээ ярьсан юм.

     Бээжин хотод байсан хоёр өдөр Эрдэнэ-Болорт маш их дурсгалтай сайхан өдрүүд байлаа. "Уг нь цаг заваа гаргаж радио дээр ирээд захидлаа өгөөд л явна гэж бодож байсан бол бүр түүнээсээ илүү утга агуулгатай болсон юм, гэр бүлийхэнтэйгээ утсаар ярьсан төдийгүй нэвтрүүлэгт оролцсоноор сэтгэгдэл маш өндөр байна" гэж Эрдэнэ-Болор өөрийн сэтгэгдлээ ярилаа:

      -Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакцийн хамт олон маань ерөөсөө өөрсдийн ах дүү нартайгаа уулзаж байгаа юм шиг маш өндөр сэтгэлдлээр биднийг хүлээж авахад бэлэн байдаг юм байна, үүнийг би биеэрээ мэдэрлээ. Ер нь уг радио бол олон хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг маш том байгууллага байгаа юм. Би өөрөө Монголдоо байхад радио нэвтрүүлэгт оролцож үзээгүй байтлаа Бээжинд ирж газрын холоос аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран ажиллаж байгаа хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож бид нарт нийм сайхан сэтгэгдлийг төрүүлсэн та бүхэндээ их баярлалаа.

     Эрдэнэ-Болорын үг болгонд баярласан талархсан сэтгэл шингэж, их өндөр сэтгэгдэлтэй байсан билээ. Тэгэхэд энэ бүхэн нь бүр өвөөгийн маань ач буянаар шүү гэж дахин давтан ярьж байсан. Ер нь бидний идэвхтэн сонсогч Лувсанцэрэн өвөө маань Архангайн сонсогчдын клубын өмнөөс бидэнтэй байнга харилцдаг юм. Мөн өвөөгийн нөлөөгөөр Эрдэнэ-Болор тэрчлэн Эрдэнэ-Болорын найман настай охин Ариунтунгалаг ч манай радиод захидлаа илгээж байсан юм. Өмнө нь манай редакцийн "Цэнхэр долгион" сонин дээр зарласан оньсогоны тааврын уралдаанд оролцож радио хүлээн авагчаар шагнуулсандаа их олзорхолоо гэдэг, радио замдаа явж байна гэсэн чимээг сонссон тэр цагаас л хөөрөөд хөл нь газар хүрэхгүй байсан, тэгээд хаа ч явсан тэр радиогаа авч явдаг болсон гэж Эрдэнэ-Болор сэтгэл өндөр ярилаа.

     Өвөөтөй маань адилхан Монголын халуун сэтгэлтэй сонсогчдынхоо энэ сайхан сэтгэлийн хариуд бид нар ч баярласан талархсанаа илэрхийлж, та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна. Бидэнтэй байнга хэлхээ холбоотой байж сэтгэлээрээ үргэлж хамт байгаасай гэдэгт найдаж байна.