[Radio] Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна Өнгөрсөн долоо хоногт бид хятадын 4 том домгийн нэг үхэрчин хүү, нэхмэлчин охин хоёрын ариун хайр сэтгэлээс сэдэвлэн олон мянган жил уламжлан тэмдэглэж ирсэн билгийн улирлын 7 сарын 7-ны өдрийн талаар товчхон ярилцсан Харин өнөөдөр энэ баяр ёс заншлын талаар арай дэлгэрэнгүй ярилцахаар шийдлээ.
Од гаригаас гаралтай тэнгэрийн дагина хэрнээ жирийн нэгэн үхэрчин хүүд хайр сэтгэлээ өгч үр хүүхдийг .нь төрүүлж бөс даавуу нэхэж эгэл амьдралаар амьдарч байсан нэхмэлчин охин үеийн үед олон охид эмэгтэйчүүдийн хайр талархлыг хүлээж өрөвч нинжин сэтгэлийн илрэл болсоор иржээ Газар газарт энэ домогтой холбоотой янз бүрийн зан үйлийг өөр өөрийнхөөрөө тэмдэглэж ирсэн байна.Зарим нутагт билгийн улирлын7-р сарын 7-ний шөиө нэхмэлчин охиныг тахих зан үйл хийдэг байна.Харин зарим газарт гуа жимс өрж зул асааж, хүж ноцоож уран бүсгүй болгохыг гуйж залбирдаг байжээ.Ийм зан заншилтай газар одоо ч хүртэл байдаг байна.Бас нэг сонин заншил ч байна Нэхмэлчин охиныг төлөөлүүлэн амьд цэцгийг тахиж түүнийгээ тойрон дуулж бүжиглэн баяр тэмдэглэдэг газар ч байна Сонирхолтой нь энэ баярт дөнгөж саяхан гэрлэсэн бүсгүй бас хуримлаагүй охидууд оролцоно.Харин хүнтэй суугаад удсан эмэгтэйчүүд оролцдоггүй учиртай юм байна.Тэд мөн л уран болохыг тэнгэрийни дагинаас гуйж залбирч даатгадаг байна Энэ орой уран болох эсэхээ сорьж шалгах олон дом байдаг байна. Жишээ нь зүүг усанд хөвүүлж хөвж байгаа үүл, амьтны хэлбэрээр нь уран болох эсэхээ таадаг.Бас сүвэлсэн зүүгээр юм оёулж оёдлоор нь хэр зэрэг уран болохоо шалгадаг ч газар байдаг юм байна. Мөн 7 сүвэгчтэй зүүнд 7 өнгийн утас сүвлээд хэр уран оёсноор нь хамгийн уран охин шалгаруулдаг сонин ёс заншилтай газар ч байна За тэгээд энэ мэт өөр өөрийн онцлогтой янз бүр тэмдэглэдэг газар олон байна. Гэхдээ л энэ бүхний цаана нэхмэлчин охиныг хайрласан шүтэн биширсэн түүн шиг уран болох гэсэн охид бүсгүйчүүдийн хүсэл эрмэлзэл байдаг байна.
7-р сарын 7-ний билгийн улирлын энэхүү баярт эхлээд охид бүсгүйчүүд оролцдог байсаи бол хожмоо хөвгүүд хамтаар оролцох болжээ.Баярын үеэр охид нь оо энгэсэг, толь, зүү утас оёдлын хэрэгсэл сонгодог бол харин хөвгүүд тэднээс огт өөр үзэг бийр янтай сонгож тоглодог байна Энэ ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн онцлог хүсэл эрмэлзлэл нийгэмд эзлэх байр суурь бусад олон зүйлтэй холбоотой байдаг нь мэдээж юм.
Билгийн улирлын 7-р сарын 7-ний энэ домог 2000 жилийн туршид чин үнэнч хайр дурлалын билэг тэмдэг болон ам дамжин яригдсаар орчин цагт агуулга нь улам баяжсаар байгаа юм байна Өнөөдөр энэ домог эмээ, өвөө нарын үр ачтаа ярих дуртай хүүхэд багачууд ч амтархан сонсох дуртай домог байсаар байна.
|