• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-06 16:36:24    
Хятад Оросын найрамдлыг гэрчилсэн аялал [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      "Хятад Оросын найрамдлын аялал" нэгдсэн сурвалжлах хэсгийнхэн сурвалжилж мэдээлэх үүргээ биелүүлээд 6-ны өдөр Бээжинд буцаж ирсэн байна. Бид одоо энэ аялалыг эргэн үзье. 

    Хятад Оросын 40 гаруй сэтгүүлчээс бүрдсэн нэгдсэн сурвалжлах хэсгийнхэн 7-р сарын 25-ны өдөр Бээжингээс мордож, 42 хоногт 15 мянган км аялж, ОХУ-ын 19 хотоор дайран өнгөрсөн байна. Аяллалын явцад сэтгүүлчид Оросын ард түмний найрамдал болон Хятад Оросын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүссэн эрэл хүслийг гүнээ мэдэрч явлаа. Буриадын Ерөнхийлөгч Леонид Потапов хэлэхдээ,

    Та нарын "Хятад Оросын найрамдлын аялал" бидэн хоорондын ойлголцол, итгэлийг маш их хэмжээнд нэмэгдүүлж, Хятадын нэн олон хүнд Оросыг ойлгуулсан байна гэжээ. 

    Энэ бол Екатеринбург хотын "Хятадын их зах"-ын байдал болно, энд олон мянган дэлгүүр хоршоо байлаа. Наташа охин хоёр гартаа авсан юмаа бариад нүүр дүүрэн инээмсэглэн явж байлаа. 

    Би үргэлж эндээс хувцас авдаг, эндхийн бараа бүтээгдэхүүн хямд бөгөөд чанар сайтай шүү гэлээ.
Их захын Оросын талын захирал Виктор Тестов хэлэхдээ, дэлгүүр нь жижиг ч гэсэн ашиг орлого нь харин маш их байдаг гэжээ.тэрээр хэлэхдээ, 

    Худалдааны хотхонууд бараг цөмөөрөө Хятадын бараа бүтээгдэхүүн зарж байгаа, эдгээр бараа бүтээгдэхүүний яс чанар сайн, үнэ нь хямд байдаг болохоор Урал районы хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа төдийгүй, Оросын бусад нутаг, цаашлаад Европын хэсэг оронд ч борлуулагдаж байна гэжээ.

    "Хятадын их зах"-ын хөгжил цэцэглэл бол Хятад Оросын эдийн засаг худалдааны түргэн хөгжлийн хураангуй байдал болно. Орос нь өнөө Хятадын худалдааны 8-р том түнш, Хятад нь Оросын худалдааны 4-р том түнш болоод байна. хоёр орны худалдаа 7 жил дараалан түргэн өсөн нэмэгдэж, энэ жил 35 тэрбум ам.долларт хүрэх эрмэлзэлтэй байна.

    Оросын тал нь өнгөрсөн онд Хятад улсад 8 сая гаруй тонн нефть хангаж, Хятадын эрчим хүч хангах 5-р том түнш болжээ. Эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв маш саруул сайхан байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирийн холбооны районд суугаа бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Квашнин хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 

    Сибири нь байгалийн эх баялаг ихтэй, ялангуяа эрчим хүчний эх баялаг ихтэй юм. Өнөө Оросын тал зүүн Сибирийг нээн хөгжүүлэхээр чармайж байна. жишээлбэл алс дорнодын нефтийн хоолойг тавих нь Хятад улсад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

    2010 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 60 – 80 тэрбум ам.долларт хүргэнэ гэж хоёр орны төрийн тэргүүн нар 2004 онд хамтаар дэвшүүлсэн байна. Энэ удаа хоёр орны сэтгүүлчид Хятад Орос хоёр талын худалдаа ирмүүн хөгжиж, эрчим хүчний хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын том оврын төсөл, иргэд хоорондын жижиг худалдааны хөгжлийг ойлгож мэдсэн байна.

    "Хятад Оросын найрамдлын аялал" бол мөн соёлын аялал юм.

    Сүүлийн жилүүдэд Орост Хятад хэл сурах халуун өрнөлт гарч, их олон их дээд сургуульд Хятад хэл зааж, хэсэг хотод мөн тусгайлан Хятад хэл заадаг сургууль байгуулагдсан байна. Омск мужийн улсын багшийн их сургуулийн Хятад хэлний мэргэжлээр удахгүй төгсөх гэж байгаа хоёр охин Хятад улсад очиж орчуулагч хийх юм уу багш болохыг маш их хүсч байлаа. Тэд нар одоо Хятадын шүлэг дуу болон үлгэр домгийг сайн мэддэг болжээ. 

    Казанийн их сургуулийн Хятад хэлний салбарын оюутан Руслан Юсубов Хятадын эртний хайр дурлалын шүлэг уншиж, Хятад хэлний ур чадвараа харуулсан байна.

    Кофе уудаг оросуудын зарим нь Хятадын цайнд маш дуртай юм. Хятадын цайны клуб ч цөөн бус харагддаг. Манай сурвалжлагч Екатеринбургт байдаг Хятадын цайны клубтай танилцаж, энэ клубын захирал хатагтай клубын ажиллагаануудаас баяртай танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, бид клубын гишүүдээ байнга зохион байгуулж, шинээр оруулсан цайг амтлуулдаг юм. Хятадын соёл нь их нөлөөтэй болж байна. Бид үргэлжлэн зохион явуулах болно. Хойшид эрдэм шинжилгээний олон арга хэмжээг авч, Хятадын цайны соёлын дагуу эрдэм шинжилгээний солилцоо зохион явуулах болно гэжээ.

    Санкт-Петербург хотын Күнзийн хятад хэлний сургуульд Анна гэдэг орос охин Хятадын сүүлийн үеийн эстрадын дууг дуулж байлаа.

    Хятадын иргэн ч Оросын соёлд маш сонирхолтой юм. Оросын өвөрмөц онцлогтой утга зохиол, хөгжмийн уран бүтээл нь Хятадын иргэнд их таалагдаж. "Волга мөрний онгоцчины дуу" "Москвагийн дүүргийн үдэш" зэрэг сонгодог дуу нь 50, 60-аад онд Хятадад өргөн дэлгэрч байсан юм. Эдгээр дууны олонх нь Оросын Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын сонгодог бүтээлүүд юм. Уг чуулга нь Хятадад 5дахь удаагаа айлчилж, 20 гаруй хотод тоглолт хийсэн байна.

    Манай сурвалжлагч Москва хотын төвд байрладаг Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгад айлчлан очиход жүжигчид Хятадын хувьсгалын түүхийг харуулсан урт замын аян дайны дуунуудаар сургууль хийж байлаа. Хятадад зохион явуулж байгаа оросын жилийн арга хэмжээний дагуу, уг дуу бүжгийн чуулга сүүлийн үе Хятадад хүрэлцэн ирж, 10-р сарын 1-ний Хятадын үндэсний баярыг тэмдэглэх ажиллагаанд оролцох юм байна.

    Хятад Оросын найрамдлын аялал нэрэмжит үндэстэн дамнасан том хэмжээний сурвалжлах ажиллагаа нь Хятад Оросын жилийн хүрээн дэх олон арга хэмжээний нэг нь юм. Өнөө энэ ажиллагаа амжилттай өндөрлөсөн байна. Энэ ажиллагааг зохион явуулсан Хятадын олон улсын радиогийн дарга Ван Гэннянь ажиллагааны ололт амжилтыг үнэлж хэлэхдээ, Хятад Оросын найрамдлын аялал нэрэмжит сурвалжлах хэсэг нь радио, телевиз, сонин, сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн олон арга барилаар урт хугацааны турш олон салбар, олон талаар Хятадын ард иргэдэд оросын тухай мэдээлсэн байна. Энэ нь Хятад Оросын солилцооны түүхэнд анх удаагаа болж байгаа юм. Эхний бүртгэлээс үзвэл, 42 хоногийн энэ ажиллагаанд сурвалжлагын хэсэгт багтсан Хятадын хэвлэл мэдээллийн 7 байгууллага тал бүрийн мэдээ мэдээллийг 500 гаруй, гэрэл зургийг 800 гаруй илгээсэн байна. Эдгээр мэдээ мэдээлэл нь Хятадын телевиз, радио, сонин, сүлжээгээр тасралтгүй гарч, Хятад Орос хоёр ард түмний эв найрамдал, найрсаг харилцааг зузаатгаж, хоёр орны олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг танилцуулан, Оросын сонин сайхан байгалийн үзэмж, түүх соёлын уламжлалыг үзүүлж, Хятадын дунд Оросын тухай халуун өрнөлт буй болгосон байна гэжээ.

    Москвад Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров сурвалжлагын энэ ажиллагааг нааштай үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ нь түүхэнд байгаагүй ажиллагаа юм, Хятад Оросын найрамдлын аялал нэрэмжит сурвалжлагын хэсгийн бүх гишүүнд талархал илэрхийлж байна гэжээ. \Цэцэн Урьхан орчуулж Буян хянав\