Ү Бангүө нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Чили дипломат харилцаа тогтоосны 36 жилийн турш хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, соёл зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа бэхжиж байна. Шинэ зуунд Хятад Чилийн тогтоосон бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, Чили нь Хятадын ДХБ-д нэгдэн орох асуудлаар хамгийн түрүүнд хоёр талын хэлэлцээр байгуулсан, Хятадын бүрмөсөн зах зээлийн эдийн засгийн статусийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, Хятад улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг хамгийн түрүүнд байгуулсан Латин Америкийн орон юм. Хятад Чилийн харилцаа нь нэн боловсронгуй, өрнөн хөгжсөн шинэ шат үед орсныг энэ нь харуулж байна гэж тэмдэглэсэн байна.\Цэцэн орчуулж, Буян хянав\ 1 2
|