Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт дуучин Оюунбилэгийг та бүхэндээ танилцуулъя.
Оюунбилэг 1958 оны 9-р сард мэндэлжээ. Өвөр монголын Сөнид баруун хошууны хүн. Улаанцав аймгийн дуу бүжгийн хамтлагийн хоёрдугаар зэрэглэлийн жүжигчин. ӨМӨЗР-ы хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Хятадын цөөн тоот үндэстний дуулах эрдмийн судалгааны гишүүн, Хятадын цөөн тоот үндэстний хөгжмийн зохиолчдын судалгаа, хойт нутгийн тал нутгийн дуу хөгжим соёлын судалгааны хурлын зөвлөх, Улаанцав аймгийн уран зохиол, урлагийн салбарын нэгдсэн хурлын гишүүн, Улаанцав аймгийн улс төрийн зөвлөлгөөний гишүүн. 1979 онд Өвөр монголын Багшийн Их Сургуулиас Урлагийн мэргэжлээр төгөссөн. 1985 онд ӨМӨЗР-ы цөөн тоот үндэстний залуучуудын дуулах мэргэжлийн уралдаанд нэгдүгээр байранд шалгарсан юм. Мөн онд Бээжинд болсон бүх Хятадын муж, хот, өөртөө засах районы цөөн тоот үндэстний залуучуудын дуулах мэргэжлийн уралдаанд "Мөнгөн хараацай шагнал" хүртсэн байна. Мөн онд бас нийт Хятадын радио урлагийн дууны солилцооны програмийн шалгаруулалтад дуулсан "Малчны дуу" гэдэг дуугаараа тэргүүн шагнал хүртсэн билээ. 1987 оны 8-р сард 10 гаруй үндэстнээр бүрэлдсэн Хятадын цөөн тоот үндэстний урлагийн хамтлаг Канадын Торонто хотод яармагийн тоглолт хийсэн юм. 1995 оны 7-р сард Монгол улсын урилгаар Монголд айлчлан тоглолтоо сонирхуулсан юм. 1998 онд "дэлхийн хятадчуудын уран зохиол урлагийн салбарын нэрт хүмүүс"-ийн жагсаалтад бичигдсэн байна.
|