2008 оны Бээжингийн олимп нээгдэх хүртэл 2 жил шахмын цаг хугацаа үлдээд байгаа энэ мүчид, эгэл иргэд олимпийн бэлтгэл ажлын аль талыг илүү анхаарч байна, ямар шүү санал сануулга байна, Бээжингийн олимпийг зохион байгуулах комисс үүнд холбогдуулан ямар хариу тусгал гаргаж байна гэх мэтийн асуудалд холбогдуулан сүүлийн үе Хятадын Синь хуа агентлагийн сурвалжлагч холбогдох хүнээс ярилцлага авсан байна.
2008 оны зуны олимпийн нээлтийн ёслол нь хүмүүсийн хамгийн их анхаарал тавиж байгаа асуудал юм. Саявтархан Бээжингийн олимпийн нээлтийн ёслолын уран бүтээлчдийн хэсгийн ерөнхий найруулагчаар уригдсан Жан Имөү нь маргааны халуун цэг болсон байна. Маш олон хүн түүнийг дэмжиж байгаа хэдий ч зарим хүн эргэлзээтэй байхаа илэрхийлсэн юм. Бээжингийн олимпийг зохион байгуулах комиссын албаны хүн хэлэхдээ, Жан Имөү нь олон улсын нэр нөлөө бүхүй кино найруулагч юм. Тэрээр Бээжингийн олимпийн утга агуулгад гүнээ ойлголттой бөгөөд уран бүтээх арга хэлбэрийн талаар өвөрмөц онцлогтой байж, түүнд хүмүүс маш их найдлага тавиж байна гэжээ.
79 настай тэтэгвэрдээ гарсан Юй Зи настан нь Бээжин хотын Лүн Тань Хү орчим суудаг. 2008 оны олимпийн наадмын тасалбарыг эгэл иргэд авч чадах эсэхэд тэрээр маш их санаа зовж байна. Нийслэл Бээжинд зохион байгуулж байгаа учраас Бээжингийн оршин суугчид болон Хятадын эгэл иргэдийг харгалзах ёстой гэж тэрээр үзэж байгаа юм. Энэ тухай холбогдох байгууллагын хариуцлагатан хэлэхдээ, 2008 оны олимпийн наадмын тасалбарыг 700 сая ширхэг зархаар төлөвлөж байна. Тасалбарын үнийг тогтоох үндсэн зарчим нь улсын байдлыг гүйцэд авч үзэх явдал болно. Нээлт хаалтын ёслол болон зарим шувтаргааны тэмцээнээс гадна олонх тасалбар нь маш хямдхан юм гэжээ.
Бээжингийн зам харилцааны түгжирмэл байдлын тухай олимпийг зохион байгуулах комиссын албаны хүн хэлэхдээ, олимпийн хугацаанд зам харилцааны түгжирмэл байдлыг зохицуулах нь бэлтгэл ажын чухал тал мөн. Бээжингийн зам харилцааны асуудлыг хэдэн талаас зохицуулах ёстой. Юуны өмнө, бээжин хотын зам харилцааны дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй. Дараа нь, олимпийн тэмцээний хугацаанд, тусхай зам гаргаж, тамирчид, албаны хүн, сэтгүүлчдийн зам харилцааны саадгүй байдлыг батлах болно гэжээ.
|