Хятадын нэрт бээжин их сургуулийн багш Мэнь Эр Дүн бол Хятадын шилдэг багш юм. Түүний охин Мэнь Фэй Хятад улсын дарга Хү Жинь Таод захидал бичиж, аавд нь анхаарал халамж тавьсанд чин сэтэглийн талархал илэрхийлж, аавынхаа үйлсийн засгамжлан багш гэдэг эрхэм дээд үйлсийн насаараа хийх зоригоо илтэгсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао түүний захидалыг аваад саяхан хариу бичсэн байна. Тэр хариу захидалдаа, таны захиаг нүдэндээ зайр гүйлгэн байж уншлаа. Та аавыгаа мөрөөдөн санагалзаж, аав тань насан эцэс болтлоо шавинартаа санаа болж байсныг бичсэн байна. Үүнийг уншаад би гүнээ сэтгэл догдлолоо. Таны аав хэдийгээр эгэл жирийн багш хүн байсан боловч хүн чанар эрдэм мэдлэгээрээ өнөөдрийн хүний үлгэр дууриал болсон байна. Таны аав эрдэм сургаж хүн хүмүүжүүлэх гарамгай жишээч, эрэн үеийн Хятадын сэхээтэдийн шалгарсан төлөөлөгч гэдэг яруу алдартаа тохирсон хүн юм. Таны аав хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь таны гэр бүлд тохиолдсон аз бус хэрэг бөгөөд улс орны боловсролын үйлсийн томоохон хохирол юм гэж бичсэн байна. Дарга Хү Жиньтаогийн хариу захидал нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар болон Мэнь эр Дүгийн охин Мэнь Фэй шиг үй түмэн оюутан сурагчидад асар их урам хайралсан байна. Одоо та бүхэн Хятадын шилдэг багш Мэнь Эр Дүгийн талаар танилцуулья.
Мэнь Эр Дүн 1957 оны 1-р сард Хятадын Ань Хүй мужийн Су Сяньд төрсөн байна. Олон жилийн турш тэрээр намын боловсролын чиг шугамыг баримталж, боловсролын ажил үйлс, оюутан сурагчдыг харлаж,жинхэнэ эрдэм сурч амь насны үнэ цэнийн тухай зөв ойлголттой болж хүмүүжихийг баримталсаар ирсэн байна. Тэрээр Хятадын яруу найргийн нэвтэрхий онол, Тан улсын дундад үеийн яруу найргийн үүдэлт болон шинэ хувьралт, Хятадын уран зохиолын түүх зэрэг 4 сая гаруй үсгийн бүтээл хэвлүүлсэн байна. Түүний туурвьсан бүтээл нь Бээжингийн нийгмийн шинжлэх ухааны акадимын гүн ухааны төрлийн тэргүүн шагналыг авч байсан юм. Тэрээр бас хил хязгаар раионы боловсролын үйлсийг бүх хүчээрээ дэмждэг байжээ. Тэрээр алжаал зүдэрлийг үл хайхран алс холын Хятаын баруун хойт нугийн шинжааны уйгарын өөртөө засах раионд хүртэл өөрийн биеээрээ хүрэлцэн очиж, хичээл сугалт хийж явсан хүн юм. Багшийн баяр болохоос өмнөхөн болсон энэ үйл явдал Хятадын боловсролын салбар болон нийгмийн нийтийн халуун хөгжөөнтэй ярианы сэдэв болсон байна. /Баатар орчуулж хянав/
|