• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-08 15:42:35    
Иний буурын архелогийн судалгааны эрдэмтэн Ян Ши-жан

Хятадын Олон Улсын Радио

     Саяхан Литвад болсон дэлхийн өвийн их хурал дээр, Хятадын Иний буурь нь дэлхийн соёлын өвийн жагсаалтад жагсаагдсан байна. Иний буурь бол Хятадын эрт дээр үеийн соёл иргэншлийн чухал буур болох бөгөөд эндээс дэлхийг донсолгосон маш олон архелогын олдвор олдсон юм. Одоо та бүхэнд Иний буурын археолгын алдарт судлаач эрдэмтэн Ян Ши-жанг танилцуульяа.

     Хөхнуур Түвдийн өндөрлөгөөс эх авсан Хатан гол бол Хятадын ээж гол, Хатан голын дунд доорд сав газрын район нь цаг агаар урин дулаан байдагаараа, Хятадын эртний соёл иргэншлийн өлгий болсон юм. 24 хэвтгай дөрвөлжин км талбайтай Иний буурь нь даруй Хатан голын дунд сав газрын Хэ-нань мужийн Анян хотын дүүргийн Шяо-түн тосгонд байрлаж байгаа юм.

     Иний буурь бол Хятадын 3000 гаруй жилийн өмнөх Шан улсын нийслэлийн буурь, үүнд Шяо-түнээр төв болгосон 20 гаруй уугууль тосгон байна. Өнгөрөгч зууны эхнээс одоод хүрч иртэл, архелогийн ажилтад олон удаа малтаж, маш олон ауга их цар хэмжээтэй ордон харшын суурь, бат чанга зэрэг дэсийн ялгалтай вангийн бунхан, гэр бүлийн хэдэн мянган бунхан зэргийг малтан гаргаж, түүн дотроос ясан дээр бичсэн үсэг, хүрэл зэвсэг, хаш эдлэл, шаазан эдлэлээр төлөөлөгч болгосон соёлын баялаг өв байсан нь Хятадын эртний соёл иргэншлийг судлахад маш чухал ач холбогдолтой болсон юм. Энэ жил 70 хүрч байгаа Ян Ши-жан бол Иний буурны архелогын олон олон эрдэмтэн нарын доторхи нэг нь юм.

     Ян Ши-жан өнгөрөгч зууны 50-аад онд Бээжин Их Сургуулийн архелогын пакультетээс төгсөж, 1958 онд 22-тай Ян Ши-жан Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн архелогын институтад ажилласан юм. Энэ бол Хятад улсад хамаг их хүчинтэй архелогын байгууллага, мөн бүх Хятадын архелогын газар дээр нь ажлын станц байгуулсан гол судалгааны байгууллага юм. Ажилд ороод 4 жил болсоны дараа түүнийг Бээжингээс Анянгын архелогын ажлын станцад очуулж, Иний буурыг малтан судлах ажилд оруулжээ. Тэр цагаас хойш тэнд 40 гаруй жил ажиллана гэж Ян Ши-жан өөрөө ч бодоогүй. Тэр хэлэхдээ:

     " Удирдлага намайг энд ирүүлэн, Иний буурыг малт гэсэн, тийм болохоор би Иний буурыг алхам алхамаар гүнзгий судлан, Иний буурын үнэн дүрийг алхам алхамаар илрүүлэх хэрэгтэй юм" гэжээ.

     Хятадын өмнө газрын Сүжөү хотод төрж өссөн Ян Ши-жанд авч хэлбэл умард нутаг хэ-наны идэж уухаас аваад амьдралын бүх зүйл нь түүний төрсөн нутагтай маш зөрөөтөй байсан ч тэр хүчир бэрхшээл бүхнийг ялж, бүх насны оюун ухаан хүч чадлаа бүр Иний буурт зориулсан юм.

     1990 онд Ян Ши-жан Гүө жя жуан тосгоны 160 бунхныг малтах ажлыг даргалан хийсэн байна. Түүний санаанаас гадуур, энэ нь харин язгууртаны бунхан байсан бөгөөд маш бүрэн бүтэн хэвээр хадгалагдаж байжээ. Энэ удаагын малталтаар төрөл бүрийн бичиг дурсгалын зүйл 349 ширхэг олж, тухайн жил Хятадын " архелогын арван том илрүүлэлт"-ын нэг болсон байлаа. Хамт ажиллаж байсан нөхөд нь түүнийг " азтай хүн" гэж магтаж байсанд, Ян Ши-жан харин, архелогын ажилтан болсоны хувьд нэг насандаа язгууртаны том бунхан малтах ажлыг даргалан хийх нь азтай явдал боловч, эгэл ардын жижг бунханд ч соёл иргэншлийн баялаг мэдээ агуулагдаж байна гэж үзсэн байлаа. Тэрээр хэлэхдээ:

     " Жижиг бунханаас ч юм олж болох юм. Жишээлбэл Аняангын мянга гаруй жижиг бунханаас бид тухайн үеийн гэр бөлийн байгууллагын дараалалыг ойлгосон. Өнгөрсөнд энэ асуудлыг зохицуулж чадагүй байлаа. Тэдгээр бунхныг малтаж гаргасан нь ч Иний буурын архелогын чухал илрүүлэлт болох юм. Хятадын түүхэн дээр мөн Хятадын эртний үеийн гэр бөлийн байгууллагын тухай тэмдэглэж байсан хэдий ч архелогын талаар харин энэ удаа л нотлож байгаа юм" гэжээ.

     Газар дээр нь малтах ажлаас гадна малталтын ажлын тайлангаа эмхэтгэх бол маш чухал бөгөөд дутагдаж болшгүй ажил юм. Архелогийн малталтыг шинжлэх ухаанчаар тайлан болгож бичсэний дараа сая бусад эрдэмтэн нар түүнийг нь зээлдэн хэрэглэж болдог байна. Одоод хүрч иртэл Ян Ши-жан өөрийнхөө даргалан хийсэн архелогийн малталтын талаар өндөр яс чанартай тайлан бичиж нийтэлсэн байна. Энэ үндэс дээрээ тэрээр маш олон эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн юм. Тодруулбал, " 1980 оноос хойш Иний буурыг малтах явцад олсон амжилт", " Шан улсын үеийн бунханы газрын дүрэм", " Хятадын архелоги судлалын Ся Шангийн боть" гэх зэрэг ном нь Хятадын архелоги судлалын салбарын хамаг дээд шагнал хүртсэн байна. Энэ тухай Ян Ши-жан хэлэхдээ:

     " Би бүх насаа Иний буурыг малтан илрүүлэх ажилд зориулав. Гол нь Иний буурыг малтан илрүүлэх, ойлгох, судлах талд би өчүүхэн хүчээ өргөсөн байна гэжээ.

     Ян Ши-жан хэлэхдээ: Иний буурийг малтан илрүүлсэн зуу гаруй жилд ясан дээр сийлсэн үсэг 150 мянган ширхэг, арван мянга гаруй хүрэл эдлэл, бусад олон төрлийн хаш эдлэл, шаазан эдлэл болон ясан эдлэл зэргийг олсон юм. Иний буурын тухай судалгааны байгууллага байгуулж түүнийг тусгай судлаж байна. Би үүнд өөрийн хүч чадлааөргөсөнд баяртай байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/