• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-08 15:51:34    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

1949—1953


Хятадын Олон Улсын Радио

     1949 он 9-р сарын 27-нд Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн анхдагч хурлаар батлагдсан "Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хамтын хөтөлвөрийн" 48-р заалтад: "улс ардын биеийн тамир спортыг санаачлахыг" тогтоосон байна.

     10-р сарын 26-нд Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий нийгэмлэгийн бэлтгэл хурал Бээжинд болов. Орлогч дарга Жү Дэ хуралд үг хэлж, Бүх Хятадын залуучуудын холбооны дарга Ляо Чэнжи нээлтийн үг хэлж, Залуучуудын эвлэлийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Фэн Вэньбин хуралд "шинэ ардчилсан зүзлийн улс ардын биеийн тамир спорт" сэдвээр илтгэл хийжээ.

     1950 он 7-р сарын 1-нд "шинэ спорт" сэтгүүлийг үүсгэв. Дарга Мао Зэдүн "шинэ спорт" сэтгүүлд бичээс бичиж өгөв. Орлогч дарга Чжү Дэ "шинэ спорт" сэтгүүлд "улс ардын биеийн тамир спортыг санаачилье " гэсэн бичээс бичжээ.

     12-р сарын 24-нд Хятадад айлчилж байгаа анхны спортын төлөөлөгчид- Зөвлөлт холбоот улсын спортын төлөөлөгчид Хятадад айлчлав.

     1951он 1-р сар Бээжинд "биеийн тамир спортын баримжаа"-г хэрэгжүүлэв.

     5-р сарын 4-нд бүх Хятадын саг, волейболын тоглолт Бээжинд болов. Энэ нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш бүх Хятадын хэмжээний спортын анхны тоглолт болов.

     8-р сарын 6-нд төрийн зөвлөлөөс "шат бүрийн сургуулийн сурагчдын эрүүл мэндийн байдлыг сайжруулах тухай тогтоол" нийтлэв.

     1952 он 6-р сарын 20-нд Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий газар байгуулах хурал Бээжинд болов. Мао Зэдүн их хуралд зориулан "биеийн тамир спортыг хөгжүүлж, ард иргэдийн бие махбодыг чийрэгжүүлье" гэсэн бичээс бичив. Зү Дэ "иргэдийн биеийн тамир спортын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, үйлдвэрлэл, батлан хамгаалалтад үйлчлүүье" бичээс бичжээ.

     7-р сарын 25-нд Хятадын 40 хүний бүрэлдэхүүнтэй "усанд сэлэлт, сагс, хөлбөмбөг" спортын төлөөлөгчид Финляндын Хельсинкид зохиогдсон Олимпын 15-р наадамд оролцсон байна.

     8-р сарын 1-нд Хятадын ардын чөлөөлөх армийн байгуулагдсан 25 жилийн ойнд зориулсан спортын тоглолт Бээжинд зохиогджээ.

     11-р сарын 8-нд Хуадүн биеийн тамирын дээд сургууль Шанхайд байгуулагдав. 1956 онд Шанхайн биеийн тамирын дээд сургууль гэж нэрээ халжээ. Энэ нь Хятадын анхдагч биеийн тамирын дээд сургууль болно.

     11-р сарын 15-нд төв засгийн газрын 19-р хурлаар төв засгийн газрын биеийн тамир спортын хороо байгуулахыг баталж, Хэ Лүнг тус хорооны даргаар, Сай Тинкайг орлогч даргаар тохоон томилжээ.

     6-р сарын 30-нд мао Зэдүн Хятадын шинэ ардчилсан залуучуудын эвлэлийн төлөөлөгчдийн 2-р их хурлын төлөөлөгчидтэй уулзах үе бүх Хятадын залуучууд "эрүүл чийрэг бие махбодтой, сайн суралцаж, ажил төрлөө сайн хийх болтугай" гэж уриалжээ.

     8-р сарын 9-нд Румын Бухарестэд болсон олон улсын залуучуудын анхдагч нөхөрсөг уулзалт тоглолтод Хятадын усанд сэлэлтийн тамирчин Ү Чуань юй эрэгтэйчүүдийн 100 метрийн араараа даллах сэлэлтэд алтан медаль авсан байна. Энэ нь хятадын тамирчид олон улсын тоглолтод анх удаагаа аварга болсон байна.

     10-р сарын 2-нд бүх хятадын хөнгөн атлетик, гимнастик, дугуйн спортын наадам Бээжинд болов. Энэ наадамд Хятадын 19 рекорд амжилтыг шинэчилжээ.

     11-р сарын 1-нд төвийн биеийн тамирын дээд сургууль Бээжинд байгуулагдав. 1956 онд Бээжингийн биеийн тамирын дээд сургууль гэж, 1993 онд Бээжингийн биеийн тамирын их сургууль гэж нэрээ халжээ.