
Хятад ерөнхий сайд Вэнь Жя-бао 9-ний өдөр Бээжингээс мордож, Европ Азийн орнуудад хийх 8 хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлсэн байна. Хятад болон Европын харилцааны зарим чухал сэдвээр, тухайлбал Европын Хятадад тавьсан зэр зэвсгийн хориг болон хоёр талын худалдааны маргаан, тэрчлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн хандлага зэрэг асуудал нь дэлхий дахины анхаарлын төвд дахин орсон байна. Энэ удаагийн айлчлал юуг хүсэн хүлээж байна?
Айлчлалын явцаас үзэхэд, 8 хоногийн айлчлалд Европын хэсэгт Финландын нийслэлд болох Хятад Европын удирдагчдын 9-р хурал болон Ази Европын тэргүүн нарын 6-р хуралд оролцох бөгөөд Финланд, Англи, Германд тус тус айлчилна. Төв Азийн хэсэгт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий сайдын 5-р хуралд оролцож, дараа нь Тажикстанд айлчилна.
Европд болох ажиллагаанд хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан явдал бол хоёр адил бус газарт болох олон улсын хурал болно. Хятад Европын уулзалтад оролцохдоо Вэнь Жя-бао, оюуны өмчийн эрх болон худалдааны маргаан зэрэг асуудлаар Хятадын талын байр суурийг тодорхойлно. Европын холбоо энэ онд багтаан Хятадад авах ерөнхий бодлогын шинэ баримт бичгийг нийтлэх гэж байгаа болохоор Хятад Европын удирдагчдын энэ удаагийн хурал нь хүмүүсийн анхаарлын төвд орсон байна. Ази Европын чуулга уулзалтад оролцох үеэр тэрээр Хятад Европын хамтын ажилагааг түлхэн ахиулах талаар зарим шинэ санлыг дэвшүүлэх юм байна. Хүсэл эрмэлзэл болсон хоёр удаагийн чуулга уулзалтын талаар Европын холбооноос Хятадад суугаа элчин сайд Серге Абоу хэлэхдээ: Ази Европын тэргүүн нарын хурал нь хоёр их тивийн харилцааны урагш хөгжихэд үүрэг гүйцэтгэх бөгөөд Хятад Европын удирдагчдын уулзалт нь шийдвэр гаргах хурал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Ази Европын хурал нь хоёр газар орон хоорондын хамтаар сонирхож байгаа асуудлаа судлан хэлэлцэх чуулга уулзалт байж, тэр нь хэдийгээр бодлого тогтоох агуулга биш боловч маш ач холбогдолтой юм, учир нь Вэнь Жя-бао шиг дээд зиндааны 40 гаруй удирдах хүн дипломат яриа хэлэлцээ хийж, хоёр талын болон олон талын ойртолцол хийх юм байна. Эдгээр хурлын ололт амжилт нь ирээдүйд мэдэгдэх болно гэжээ.
Европын Азийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бас эрчим хүчний аюулгүй байдал, цаг агаарын хувиралт, хүний эрх, худалдаа эдийн засаг зэрэг хэдэн том асуудлыг голчлон авч хэлэлцэх юм байна. Эрчим хүчний асуудал дээр гол чухал зүйлийн ахицтай болж магадгүй байна.үүнээс гадна хурал нь бас Хятад Европын шинэ бүдүүвч хэлэлцээрийг голчлон авч хэлэлцэх юм байна. Энэ хэлэлцээр нь хоёр талын 21 жилийн өмнө гарын үсэг зурсан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг орлох бөгөөд хамтын ажиллагааны салбарыг ихээр өрөгтгөх юм байна.
Элчин сайд Серге Аоу Хятад Европын есөн жил дараалан болсон жилийн ээлжит яриа хэлэлцээний механизмийг өндрөөр үнэлж байгаа нь сүүлийн жилүүдэд Хятад Европын харилцаа нисэх мэт хөгжсөнтэй холбоотой юм. Хятадын гадаад харилцааны яамны бүртгэлээс үзвэл, Европ нь хоёр жил дараалан Хятадын хамгийн том худалдааны түншийн байр сууриа хэвээр хадгалж, өнгөрсөн жил хоёр талын худалдааны хэмжээ нь 200 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувь гаруйгаар нэмэгдсэн байна. Хоёр талын хүмүүсийн харилцаа ч урьд байгаагүй найрсаг болж, өнгөрсөн жил Европод айлчилсан Хятадын иргэд давхацсан тоогоор 1 саяас давсан байна. Европын холбооны Хятадад айлчилсан хүмүүс давхацсан тоогоор 3 саяд хүрсэн байна.үүнээс гадна хоёр талын дээд хэмжээний хэлхээ холбоо олширч, олон улсын хэмжээний томоохон чухал асуудлаарх хоёр талын хамтын ажиллагаа зохицуулга ч эрчимжиж байгаа юм. Шинжлэх ухаан техник, боловсрол, банк санхүү жич нийгмийн хамгаалал зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоёр тал бас шинэ хэлбэрийн өвчин тахлаас сэргийлэх, эрчим хүч, цаг агаарын хувиралт зэрэг дэлхийн чанартай асуудлаарх солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Ийм учраас Хятад Европ хоёр тал нь тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаатай гэж хэлж байгаа юм.
Хятадын гадаад явдлын яам үүний зэрэгцээ танилцуулж хэлэхдээ, Хятад Европын холбооны харилцаа нь сайн сайхан хөгжлийн хандлагатай байгаа хэдий ч Европын холбооны Хятадад тавьсан зэр зэвсгийн хориг, худалдааны санал зөрөлдөөн байгаа юм. Хятадын ерөнхий сайд Вэнь Жя Бао энэ талаар Европын холбоотой илэн далангүй санал бодлоо солилцох болно.Хятадад тавьсан зэр зэвсгийн хоригийн тухай ярих үедээ Хятадын гадаад харилцааны яамны Европын хэрэг хариуцсан газрын дарга Ли Рүй Юй, энэ бол цагаас хоцорсон хүйтэн дайны бүтээгдэхүүн мөн гэж дахин нотолсон байна. Тэр хэлэхдээ,
Хятадын тал уг хоригийг цуцлуулах гэж байгаа нь Хятад улсад болсон улс төрийн гадуурхалыг арилгахын төлөө юм харин зэсэг импортлохыг хайж байгаа биш юм гэжээ.
Ли Рүй Юй хэлэхдээ, Хамгийн гол нь хоёр тал зөвшилцлөөр дамжуулан асуудлыг зохицуулахад байгаа юм. Жишээлбэл худалдааны зөрөөний асуудлыг хоёр талын худалдааг цаашид хөгжүүлж, хөгжлийн явцад эрх тэгш зөвшилцөөгөөр алгуур аажмаар зохицуулах хэрэгтэй юм гэжээ.
Эрхэм сонсогчид оо сая та бүхэнд Хятадын дотоодын байдлын тухай цаг үеийн мэдээлэл сонсголоо. \Баатар речинсоо орчуулж Баатар Сайөлзий хянав \
|