• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-08 17:56:10    
Вэнь Жябаогийн Европ тивд хийх айлчлал нь хоёр талын харилцааг цаашид сайжруулах болно [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ерөнхий сайд Вэнь Жя-бао 9-р сарын 9-ний өдөр Европын холбоонд хүрэлцэн очиж, Хятад Европын холбооны удирдагчдын 9-р уулзалт болон Ази Европын тэргүүн нарын 6-р уулзалтад оролцох бөгөөд Финланд зэрэг Европын 3 оронд айлчилна. Хятад Европын харилцааны өнөөгийн байдал ямар байгаа, Вэнь Жя-баогийн энэ удаагийн айлчлал Хятад Европын харилцаанд хэр зэрэг нөлөө тусгал үзүүлэх, Азийн хамгийн том хөгжиж байгаа орны хувьд Хятад улс Ази Европын харилцаа, яриа хэлэлцээнд хэр зэрэг үр нөлөөтэй байгаа асуудлаар манай радиогийн сурвалжлагч Хятадын олон улсын асуудлын судалгааны хүрээлэнгийн баруун Европын судалгааны газрын доктор Хү Да-вэйг сурвалжилсан байна.

    Вэнь Жя-бао айлчлахаасаа өмнө хэлэхдээ, энэ удаагийн Хятад Европын удирдагчдын уулзалт нь Хятад Европын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны үндсэн дээр, "Хятад Европын шинэ ерөнхий хэлэлцээр"-т яаралтай гарын үсэг зурах асуудлыг авч хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны харилцааг ямар нэгэн хэрэг явдал юм уу удирдах хүмүүс солигдсоноос болж өөрчлөгдөхгүй байхыг хангах болно гэжээ. Энэхүү шинэ хэлэлцээрийн ач холбогдлын талаар доктор Хү Да-вэй хэлэхдээ:

    Шинэ ерөнхий хэлэлцээрээр голдуу 1985 онд хоёр талын гарын үсэг зурсан "Европын тусгаар улсуудын холбоо болон Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг орлуулж байгаа юм, нөгөө хуучин хэлэлцээрийг хорин хэдэн жилийн өмнө байгуулсан болохоор өнөөгийн Хятад Европын стратегийн түншлэлийн харилцааны өргөц болон гүнцийг тусгаж чадахгүй болсон байна. Хятад Европын харилцааны эрүүл саруул хөгжилд хуулийн бат ноттой үндэс суурь хангахын төлөө эрхбиш шинэ хэлэлцээр байгуулах хэлэлцээ хийх хэрэгтэй, энэхүү хэлэлцээ нь ч Хятад Европын харилцааны хөгжлийг цаашид ахиулах болно гэжээ.

    Өнөө Хятад Европын харилцааны хөгжил маш сайн байж, эрүүл саруул тогтвортой хөгжлийн үе шатанд ороод байна. Вэнь Жя-бао энэ удаа Финланд, Англи, Германд айлчилж, уг 3 оронтой хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд тус тус гарын үсэг зурна. Энэ нь Хятад, Европын холбоо тэрчлэн түүний гишүүн орнуудын харилцааг цаашид эрчимжүүлэх болно гэж доктор Хү Да-вэй үзсэн байна. Тэрээр хэлэхдээ:

    Хятад Европын холбооны харилцааны нэг гол онцлог бол Хятад Европын холбооны харилцаа болон Хятад Европын холбооны гишүүн орнуудын хоёр талын харилцаа хамтран хөгжиж байна, энэ бол харилцан туслалцсан, харилцан ашигтай харилцаа болно. Хятад болон уг гишүүн орнуудын нягт хамтын ажиллагаа нь Хятад Европын харилцаанд бат бэх үндэс суурь болж, Европын орнууд ч бүх Европын холбоо болон Хятадын харилцааны хөгжлийг идэвхтэй дэмжин ахиулж байна. Нөгөө талаар авч хэлэхэд тасралтгүй хөгжиж байгаа Хятад Европын харилцаа нь Хятад болон Европын холбооны гишүүн орнуудын хоёр талын харилцаанд шинэ эрч хүч сэлбэж, хоёр талын харилцааг өндөр түвшинд ахиулж, стратегийн болон бүх талын ач холбогдолтой болж байна гэжээ.

    Хятад,Европ дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн турш, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрэн, дээд хэмжээний яриа хэлцээ олширч, чухал асуудал дээрх зохицуулалт ч улмаар эрчимжсэн байна. Гэвч Хятад Европын харилцаанд бас шийдвэрлэвэл зохих асуудлууд байна, жишээлбэл: Европын холбоо Хятадад зэвсэг нийлүүлэхийг хориглож байна, худалдааны маргаан болон Хятадын зах зээлийн эдийн засгийн статус зэрэг асуудал дээр Хятад Европ нь маргаантай байгаа юм. Энэ тухайд доктор Хү Да-вэй хэлэхдээ: 

    Эдгээр харш саадыг арилгахын хамгийн үр ашигтай арга зам бол эдгээр санал зөрөлдөөнөө хүлээн зөвшөөрч, эдгээр зөрөөг бий болгосон түүхэн нөхцөл, соёлын нөхцлийг цаашид ойлгон таньж, яриа хэлэлцээгээр дамжин нийтлэг ойлголтод хүрч, хөгжил болон стратегийн өндөрлөгөөс Хятад Европын харилцааг харж үзэн, бэрхшээлийг шийдвэрлэх хэрэгтэй юм гэжээ.

    Вэнь Жя-бао Европд хийх энэ удаагийн айлчлалаараа Хятад Европын удирдагчдын уулзалтад оролцохоос гадна, бас Ази Европын тэргүүн нарын хуралд оролцоно, энэ удаагийн хурал дээр Ази тэрчлэн дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны хувьд Хятад улс, Ази Европын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар Европын холбоотой яриа хэлэлцээ хийх болно. \Рэнчинсоо орчуулж, Э.Цогзолмаа хянав.\