Тухайн өдрийн хуралд олон улс орнуудын тэргүүн нар Олон талт үзлийг батжуулах болон Аюулгүйн байдалд заналхийлэх асуудлыг голдуу авч хэлэлцсэн байна. Дэлхийн улс орнууд болон адил бус соёлтой улс орнууд хоорондоо олон талын хэлбэрээр хамтран ажиллаж, бүх дэлхийн террорист заналхийллийг эсэргүүцэх хэрэгтэй гэж хуралд оролцсон удирдагчид санал нэгтэй үзжээ.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао хурал дээр Ази Европын шинэ маягийн харилцаа хөгжүүлэх зорилт болон саналаа дэвшүүлсэн байна. Тэрээр, Ази Европ хоорондоо яриа хэлэлцээ хамтын ажиллагаагаа өргөтгөн, дэлхийн томоохон асуудлыг шийдвэрлэх явц дахь нөлөөлөх хүчээ дээшлүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, дэлхийн соёл болон соёлын олон янзын хөгжлийг ахиулж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхтэй эрчимжүүлж, ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд холбогдсон механизм тогтоон, үүний зэрэгцээ гадаадтай солилцоогоо чангатгаж, Ази Европын хуралдааны нээлттэй байдлыг хэвээр байлгах хэрэгтэй гэж хэлсэн байна. \Уртнасан орчуулж Буян хянав\ 1 2
|