• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-11 15:44:08    
Зарууд нутгийн хуурчид

Хятадын Олон Улсын Радио

     Хуурчын нутаг Заруудын хуурын үлгэрийг гурван урсгал болгон хуваадаг. Нэг нь Мууохиноор төлөөлүүлсэн холбоо маягаар хэлж дуулах урсгал. Хоёрт нь Паажайгаар төлөөлүүлсэн үлгэрлэн хэлэх урсгал. Гуравт, Занаагаар төлөөлүүлсэн уламжлалт үлгэр хэлэх урсгал зэрэг болно.

     1. Мууохин урсгал Мууохин бол 1906-1979 оны хооронд амьдарч байсан, Зарууд хошууны Өлзий-Мөрөн сумын таван айл гацаагийн хүн юм. Шинэ Хятад Улс байгуулагдасаны дараа Өвөр монголын үлгэрийн гэрт очиж ажилласан ууган урлагчин болно. түүний төлөөлөх бүтээл "Төмөр бух" гэх холбоо дэлхийн олон хэлэнд орчуулагдасан байна. 1959 онд "Мууохины холбоогийн түүвэр" хэвлэгдэжээ. 1964 онд Өвөр монголын ардын хэвлэлийн хорооноос түүний холбоогийн түүвэр "Нам ба ээж"-ийг хэвлэн тархаажээ. Мууохин урсгал бол цоорын үлгэр хэлэх суурин дээр холбон дуулах онцологтой. Бүтээлдээ дотоод сэтгэлийн зураглалаар гол баатрын дүрийг босгож, амьд ардын яриагаар илтгэдэг. Хэлж дуулахдаа хуурын хөвчөө няслах юм уу номоо үсэргэх нь олон байдаг. Энэ урсгал нь голдуу Заруудын өмнө биеэр дэлгэрчээ.

     2. Паажай урсгал 1902-1962 оны хооронд Зарууд хошууны Мод сумын Өргөн-Тал гацаанд амьдарч байжээ. Тэрээр 33 наснаасаа бичиг эрдэм сурч тун олон ардын үлгэрийг өөрчөлөн найруулжээ. Түүний хэлсэн алдарт бүтээл гэвэл "Гэсэр хан", "Гурван улсын үлгэр", "Буурал хүүхэн" зэрэг болно. Түүний зохиол бүтээл нь монгол соёл урлагийн үйлст балрашгүй зүтгэл үзүүлсэн байна. Тэр бол шалгарсан ардын урлагчин, хэлний дархан юм. Паажай урсгал голдуу шинэ цаг үед зохиогдосон өгүүллэгийг үлгэрчилэн яридаг. Бүтээлд давуулал, зүйрлэл, харицуулалыг амьдлаг хэрэглэж, ёгтолог байдаг. Түүний үлгэрийн үйл явдал авцалдангуй, идтэй. Зохиолын баатрын дүр бүтээх талаар олон зүйлийн аргыг хэрэглэж, гол баатрын үзэл санааг товойлгохыг анхаардаг. Тус урсгал голдуу Зарууд хошууны хойд биеэр дэлгэрчээ.

     Занаа урсгал Занаа 1902-1986 оны хооронд Зарууд хошууны Улаанхад суманд амьдарч байжээ. Тэрээр монгол, манж, хятад хэлэнд нэвтэрч анагаах ухааны талаар ч нэлээд судалгаан хийжээ. Шинэ Хятад Улс байгуулагдахаас өмнө Занаа Түшээт вангийн дөрвөн хуурчын нэг байв. 1958 онд Занаа Лүбэй балгасаны соёлын ордонд арван хэдэн хуурчид хичээл орж эрдэм уламжилсан байна. Түүний төлөөлөх бүтээл гэвэл "Тан Улсын таван зуан", "Гурван улсын үлгэр", "Улаан асрын зүүдэн" болон "Сахиулсан өргөмжилсөн үлгэр" зэрэг болно. Занаагийн урсгал бол уламжлалт хуурын үлгэрийн хэв намба төгөлдөр, эртний үлгэр түүхээс сэдэвлэж, үлгэрийн явцыг дөхөмхөн гүүрнэж, зөрчөл мөргөлдөөнд хүч тавиж, гол баатрын дотоод сэтгэлийг зурагладаг. Тус урсгалын хэл идлэг, гүн ухаалаг. Үлгэр дундаа эртний шүлэг дуулалыг илүү хэрэглэдэг. Тэр нь Заруудын зүүн бие хийгээд Хорчин баруун гаруун дундад хошууны хойд биеэр дэлгэрчээ.