• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-11 16:37:23    
Сайхан унтах нь сайхан зантай холбоотой

Хятадын Олон Улсын Радио

     Анагаах ухааны нэрт хүмүүс "Нойр бол мэдрэлийн системийн аврагч нь мөн" гэж хэлж байсныг санаж явахад илүүдэхгүй байх. Судалгааны дүнгээс үзвэл, хүмүүс шөнөдөө жигд амьсгалан хамгийн сайхан нам унтах хугацаа нь 1-2 цаг л байдаг юм байна. Энэ цаг нь өнгөрвөл алгуур аажмаар хөнгөн нойронд орж, их тархины тусгал удаан болдог боловч амархан цочин сэрдэг байна.

     Нойр ханамжтай болж бүх биеийн ядаргаа тайлагдсан үед хүмүүс сэргэлэн цовоо ажиллаж чаддаг байна. Яавал сая тав тухтай сайхан унтаж амарч чадах вэ? гэвэл:

     1. Унтахдаа тав тухтай хэвтэх байдлыг сонгох:

    " Хүү шиг сууж, лүү шиг уух", "Гэр гэж суух, гэдэс гэж идэх" гэж хуучилж байдаг нь ч тав тухтай байхыг илтгэж байгаа юм. Ер нь тав тухтай унтъя гэвэл хэвтэх байраа зөв сонгох хэрэгтэй. Хөлөө жаахан атийж хажуу талаараа хэвтэх бол тавтай унтахын хамгийн сайн байрлал юм. Баруун талаараа хэвтвэл зүрхны дарамтыг багасгадаг бөгөөд ходоодонд байгаа зүйлийг 12 нугалаа гэдсэнд амархан урсган оруулдаг. Гэвч самалдагийн үрэвсэлтэй юм уу шархлаатай хүн харин зүүн талаараа хэвтэх нь зөв юм.

      2. Тааламжтай сайхан ор дэр унтах нойрыг бүүвэйлнэ

     Үнэндээ яг таарсан ор бол хөвөн зулж хийсэн юм уу далайн сиймгэр хөвөнгөөр хийсэн зөөлөн дэвсгэртэй хатуу банзан ор юм, энэ нь ариун цэврийн шаардлагад ч нийцэх юм, дэр нь мөрийн өргөнөөс дуль богино байхад хангалттай, өндөр дэр онцгүй, өндөр дэр нь хүзүүг хөшөөж нойронд нөлөөлдөг, бас амархан гоётох байдал илэрдэг. Дэр дэндүү зөөлөн бол бас хотойж ороод тав тухтай унтахад ашиггүй байдаг. Үүнээс гадна элбэг сайхан унтлагын хувцас өмсвөл зүгээр. Ер нь хөнжил дэвсгэр хөнгөн, зөөлөн, дулаахан байх нь сайн, дэндүү зузаан хөнжил нь бие дараад унтахад хэцүү юм.

     3. Унтлагын өргөө ариун цэвэр, нам тайван, агаар салхи гүйцэд нэвтэрч байх шаардлагатай:

     Өдөр болгон цонхоо онгойлгож өрөөнийхөө элдэв үнэр танар, хорт хийг гадагшлуулж байх хэрэгтэй. Өвлийн улиралд ч унтахаасаа өмнө цонхоо онгойлгоод авахад унтаж амархад сайхан байдаг.

     4. Аж амьдралын сайн сайхан зан заншилтай байх чухал:

     Унтахаасаа өмнө тамхи татах, өтгөн цай юм уу кофе уухыг цээрлэж, бага сага буцалсан ус, сүү уух сайн. Унтахаасаа өмнө сэдэлт ихтэй аймшгийн кино юм уу сонин сэтгүүл үзэхгүй байж сэтгэлийн хөдөлгөөн их нэмэгдэхээс зайлсхийх хэрэгтэй. Унтахаасаа өмнө их тархинд сайн нөлөө үзүүлж, цусны эргэлтийг сайжруулж, ядрал зүдрэлийг арилгаж, унтаж амархад тус дөхөм үзүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. \Л.Буянтогтох орчуулав\