• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-11 16:53:25    
Хятадын улсын зэргэллийн анхны байгалийн дархан цаазтай бүсүүд

Хятадын Олон Улсын Радио
     1986 оны 7-р сарын 9-ний өдөр Хятадын Төрийн зөвлөл байгалийн дархан цаазтай 20 бүсийг улсн зэргэллийн ой шугуйн болон зэрлэг амьтаны дархан цаазтай бүс болгон тогтоосон байна. Хятадын улсын зэргэллийн анхны дархан цаазтай эдгээр бүсүүд бол Чан Байшаны байгалийн дархан цаазтай бүс (Гирин муж, 190 мянган гаа), Шян Хайн байгалийн дархан цаазтай бүс (Гирин муж, 105 мянган гаа), И Ү-люшань уулны байгалийн дархан цаазтай бүс (Ляонин муж, 14 мянган гаа), Пан Чунаөүгийн байгалийн дархан цаазтай бүс (Шаньши муж, 10 мянга 400 гаа), Тянь Мүшаний байгалийн дархан цаазтай бүс (Жэжян муж, 1000 гаруй гаа), Ян Зижян мөрний матарын байгалийн дархан цаазтай бүс (Аньхүй муж, 1500 гаа), Шэнь Нөнжягийн байгалийн дархан цаазтай бүс(Хүбуй муж, 90 мянган гаа), Ба Багүншаний байгалийн дархан цаазтай бүс (Хүнань муж, 20 мянган гаа), Пань Жиншаний байгалийн дархан цаазтай бүс (Гүйжөү муж, 38 мянган гаа), Дүн Жайгангийн байгалийн дархан цаазтай бүс (Хайнань муж, 2500 гаа), Да Тяний байгалийн дархан цаазтай бүс (Хайнань муж, 2500 гаа), Ши Шун баньнагийнбайгалийн дархан цаазтай бүс (Юньнань муж, 200 мянган гаа ), Мө Төгийн байгалийн дархан цаазтай бүс(Түвдийн Өөртөө Засах Район, 62 мянган гаа), Тан Жяхэгийн байгалийн дархан цаазтай бүс (Сьчуань муж, 40 мянган гаа), Тай Байшаний байгалийн дархан цаазтай бүс (Шаньший муж, 54 мянган гаа), Лүнбаогийн байгалийн дархан цаазтай бүс (Хөхнуур муж, 10 мянган гаа), Ханаас нуурын байгалийн дархан цаазтай бүс(Шиньжянгийн Уйгары Өөртөө Засах Район, 250 мянган гаа), Баянбулгын байгалийн дархан цаазтай бүс (Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район, 100 мянган гаа), Гао Лигүншаний байгалийн дархан цаазтай бүс (Юньнань муж, 120 мянган гаа), Сүншаний байгалийн дархан цаазтай бүс (Бээжин хот, 6600 гаа) зэрэг болно. Эдгээр байгалийн дархан цаазтай бүс нь шинжлэх ухааны нэлээд өндөр үнэ цэнтэй, хэсэг бүс нь улаан номд орсон амьтан ургамал байдаг газар бөгөөд хэсэг бүс нь олон улсын талаар тодорхой хэмжээний үр нөлөөтөй юм. Улсын зэргэллийн байгалийн дархан цаазтай бүс болгож тогтоосон нь эдгээр байгалийн дархан цаазтай бүсийг нэн сйатар хамгаалан удирдах болон шаардлага бүхий бүтээн байгуулалт хийхэд ашиүтай юм. \М.Цэцэн бэлтгэв\