1. Таныг хүндлэхийг мэддэг
Өөрийн үзлээр чанга байдаг ч, танд нэг их шаардлага тавиад байдаггүй. Таныг хэзээд хүндлэж, зоригжуулдаг. Юу бүхнийг сонгож шилээд байдаггүй залуу.
2. Үнэнч сэтгэлээр ханддаг.
Таны санаанд таалагдах залуу биш ч гэсэн, танд үнэнч сэтгэлээр л ханддаг. Зарим залуу тоосон охиндоо гологдчихвол дахиад хөөцөлдөх зориггүй болдог, энэ нь үнэнч сэтгэлгүйг харуулах нэг тал байж болох юм.
3. Тантай байнга мэндчилдэг
Гал халуун хайрын сэтгэгдлийг төрүүлэхгүй ч гэсэн, таныг байнга халамжлаж, зовол зүдүүртэй үед хэнээс илүү тусладаг. Танай найз нарыг хүндлэдэг.
4. Таны гэрийн чинь хүмүүст таалагддаг
Аав ээж бологсод удаан жилийн салхи борооныг туулж ирсэн болохоор хараа хурц байдаг. Та түүнийг их тоодоггүй хэдүй ч гэрийн чинь хүн, найз нөхөд нарт чинь их таалагддаг хүн. Зан чанарын хувьд хялбархан хувирдаггүй буюу хүнтэй харилцхад таатай сэтгэгдэл өгдөг хүн.
5. Танд олон ашигтай санал өгдөг
Танд олон шаардлага тавьдаг хэдүй ч тэр бүгд зүй ёсонд нийцдэг төдүйгүй танд ашигтай байдаг. Нйм залуу бол үнэн сэтгэлээсээ таныг хайрладаг.
6. Сэтгэл санаа уужуу багтаамжтай, хүнд урьдаар найр тавьдаг
Ямар нэг учраас болоод хэрүүл маргаан гарсан үед танд урьдаар найр таьвдаг, танай зөв байвал өөрөө түрүүлж буруугаа хүлээдэг. Танай буруу байсан ч таныг уучилдаг. Аахар саахар явдал дээр уурлаж бачимддаггүй.
7. Тэжээвэр амьтанд хайртай, таныг хайрладаг амьтныг өрөвддөг
Амьтанд хайртай залуу бүхэн зөөлөн сэтгэлтэй байдаг, ялангуя таны хайрлаж бахархадаг амьтныг хайрлах нь танд хайртай байгаагын илрэл болох юм.
8. Өөрийн хообитой байдаг, тамир спортын хөдөлгөөнд бахтай
Тамир спортын хөдөлгөөнд бахтай залуу урам зоригтой, халуун сэтгэлтэй байдаг мөртлөө бэрхшээлтэй явдал тохиолдсон үед сэтгэлээ сайхан зохицуулж чаддаг юм. Түүний хооби нь танд өөр шинэ сэтгэгдэл төрүүлдэг.
9. Өөрийн хайр дурлалдаа хэзээд харамсдаггүй
Хэд хэдэн охидтой үерхэж өнгөрсөн ч гэсэн хайрласан хүн бүхэндээ үнэнч сэтгэлээр хандаж, хэлсэндээ хүрч чаддаг залуу. Амлалт өгч чаддаг мөртлөө хариуцлага үүргэлэж чаддаг хүн.
10. Аюулгүй сэтгэгдлийг төрүүлдэг
Таны хэлэхийг хичээн сонсодог, ямар үед хэлэх ёстой зүйлийг хэлж, хэлэх зохисгүй зүйлээ хэлэхгүй байхыг мэдэрдэг. Та түүнтэй сэтгэлээ хувиалцах үед аюулгүй сэтгэгдэл төрүүлдэг, таны итгэлийг олсон залуу.
11. Найз нөхөдөөсөө болоод таныг ойшоохгүй байдаг биш
Найз олон тэгээд найз нар нь ч түүнийг хүндлэдэг, гэвч найзийнхаа талаас бодож таныг гомдоох явдлыг хийдэггүй. Найз бүсгүй хийгээд сайн ах дүү нар хоорондын харилцааг эв дүйтэй зохицуулж чаддаг залуу.
|