9-р сарын 6-наас 8-ны өдрүүдэд Тяньжинь хотын засгийн газар болон IDA/Dehydrate the association/-гийн хамтаар эрхэлэн явуулсан 2006 далайн усыг цэнгэг ус болгох, бохир усыг дахин ашиглах олон улсын семинар болон үзэсгэлэн Тяньжинь хотод боллоо. Хятадын барилгын академи, IDA-гийн олон эрдэмтэд, аж ахуйн нэгжийн төлөөлөгч нар 400 гаруй хүн уг семинарт оролцсон байна. Семинарын хугацаанд Хятад, Франц, АНУ, Япон зэрэг улс орноос ирсэн 120 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, өөр өөрийн хамгийн сүүлийн үеийн бүтээлээ дэлгэн үзүүлсэн байна. Тяньжинь хотын их сургууль, Бао Чэн нэгдэл зэрэг байгууллага нэгж өөрийн судлан бүтээсэн далайн усыг цэнгэг ус болгох тэрчилэн бохир усыг дахин ашиглах талын техник, хэрэглээ зэргээ дэлгэн үзүүлж, Тяньжинь хотын усны эх баялгийг ерөнхийлөн ашиглаж байгаа үр бүтээлийг харуулсан байна.
Тяньуиний аж үйлдвэрийн их сургуулийн Мө Тянь нэгдэл өөрийн судлан бүтээсэн хоосон ширхэлэг хальсын техникээр бүтээсэн MBR-г дэлгэн үзүүлсэн байна. Шилэн болд саванд амьдралын бохир усыг дүүрэн хийж, 6—8 цагийн цэвэршүүлэх дамжилгийг өнгөрөөсний дараа эдгээр ус нь дахин ашиглаж болох цэвэр ус болсныг сурвалжилагч харсан байна.
Тяньжиний Мө Тянь Мө барилгын техникийн компаний ерөнхий захирал Ли Шинь Мин хэлэхдээ, MBR бол био техник болон хальсны нэгдлээр дамжин бохир усыг цэвэршүүлдэг юм. Жишээлэж хэлэхэд, одоо тендерт ялалт олоод бйагуулж байгаа Тяньжинь боомтын бараа гүйлгээний үйлдвэрлэх районы бохир усыг цэвэршүүлэх үйлдвэр бол яг иймэрхүү аргаар бохир ус цэвэршүүлж байгаа үйлдвэр юм. өдөрт 30 мянган тонн бохир ус цэвэршүүлэх чадвартай. Бидний дэргэд байгаа энэ тоног төхөөрөмжийг дайлан усыг цэнгэг ус болгоход хэрэглэдэг юм. Одоо Тяньжинь хотод хэрэглэж байгаагаар барахгүй бас Сингапорын хамгийн том эрчим хүчний цахилгаан станц—Senoko цахилгаан станцад ашиглаж эхлсэн байна.
Тяньжинь хот далайн усыг цэнгэг ус болгох тэрчилэн ашиглах талаар зохих техник болон аж үйлдвэржсэн давуулаг талтай болж, шинжлэх ухаан техникийн нээн ашиглах хүчинтэй болж, баялаг амжилт олсон юм. Одоо Тяньжинь хотын Бин Хай шинэ дүүрэгт зохих хүчинтэй, мехнизм нь шинэ шинжлэх ухаан техникийн аж ахуйн нэгж төвлөрч шинэ тулгар хөгжиж байгаа аж үйлдвэрийн хувиар далайн усыг цэнгэг ус болгох талаар түргэн хөгжиж байна. Энэ оны эхний хагаст Тяньжиний Бао Чэн нэгдэл Хятадын анхны 10 мянган тонны далайн усыг цэнгэг ус болгох тоног төхөөрөмжийг угсран үйлдвэрлэж эхэлсэн байна.
Нээлттэй районы 10 тонны далайн усыг цэнгэг ус болгох тоног төхөөрөмж нь дэлхийн ажил нэгтэддээ мэдрэгдсэн байна гэж Тяньжиний Бао Чэн компаний ерөнхий инженер Ли Ёо Рүн хэлсэн байна. Бидний үйлдвэрлэх хүчин болон цар хэмжээ тэргүүлэх байринд байна. Үүний үндсэн дээр бид бас Италийн Impregilo компанитай 50 тонн далайн усыг цэнгэг ус болгох тоног төхөөрөмж авах гэрээнд үзэглээд байна.
Далай усыг цэнгэг ус болгох тоног төхөөрөмж үйлдвэрлэх талаар тэргүүлэх байринд байна. Тяньжинь хот далайн усыг цэнгэг ус болгох тэрчилэн ашиглах талаар Хятаддаа тэргүүлэх байринд байна. Одоо жилд 5 сая тонн далайн усыг цэнгэг ус болгох хүчинтэй байж, байгуулж байгаа төхөөрөмж нь 60 сая тонн далайн усыг цэнгэг ус болгох хүчинтэй байгаа юм.
11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Тяньжинь хотын төлөвлөгөөний дагуу бид далайн усыг цэнгэг ус болгох, усын эх баялагийг ерөнхийлөн ашиглах зэрэг 3—5 үлгэр жишээ барилга байгуулж, Тяньжинь хотын эдийн засаг нийгмийн хөгжилд үйлчилүүлж, жил болгон 2 тэрбум шоо метр далайн усыг цэнгэг ус болгохоор чармайх болно гэж Тяньжинь хотын шинжлэх ухаан техникийн хорооны орлогч дарга Жао Хай Шань хэлсэн байна.
|