Бэйбүвань булан нь Хятад Вьетнам хоёр орны эх газар болон Хятадын Хайнан арлаар хагас хүрээлэгдэж, умарт талд нь Хятадын Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район бий. Өмнө талаараа Малайз, Индонизи, Бруней зэрэг АСЕАН-ны 6 орон байгаа. Хятад болон АСЕАН-ын худалдааны чөлөөт бүс байгуулагдахын дагуу Бэйбүвань булан нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Саяхан бэйбүвань буланг тойрсон эдийн засгийн хамтын ажиллагааны анхдагч чуулга уулзалт Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы төв Наньнин хотод боллоо. Уг чуулга уулзалтад Бруней, Индонез, Малайз зэрэг улс орон болон Хятадын засгийн газрын албаны хүн, мэргэжилтэн, нэрт аж ахуйн нэгжийн 160 аруй төлөөлөгч оролцож, бэйбүвань буланг тойрсон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцсэн байна. Чуулга уулзалт даргын мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Бэйбүвань булангийн район нь Хятад болон АСЕАН-ынг тэнгисээр холбосон болохоор бараа гүйлгээ, аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, тус бүс нутгийн хөгжлийг түргэтгэхийг хамтаар ахиулах хэрэгтэй гэжээ.
Азийн хөгжлийн банкны орлогч ерөнхийлөгч Ван, Дер, Линден сурвалжлагчид хэлэхдээ, Азийн хөгжлийн банк Бэйбүван булангийн бүс нутгийн дэд бүтцийн байгуулалтад маш сонирхолтой байна. Бэйбүван булангийн эдийн засгийн хамтын ажиллагаа маш эрмэлзэлтэй байгаа. Гуаншигаар авч хэлэхэд, Азийн хөгжлийн банк Гуаншийн Наньнингаас Вьетнамын хилд хүрэх авто замын байгуулалтад хөрөнгө оруулсан. Энэ авто зам нь Гуаншид маш чухал төдийгүй, Хятад Вьетнамыг холбоход ч маш чухал юм. Иймээс Азийн хөгжлийн банк авто зам, боомтын талын хөгжлийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулж, Бэйбүван буланг тойрсон бүс нутгийн хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
Хятадын Гуаншийн Наньнин хотоос Хятад Вьетанмын хилийн найрамдал боомт хүрэх найрамдал хурдны замыг 2005 оны 11-р сард ашиглалтад оруулсан юм. Хятад АСЕАН-ыг холбосон энэ хурдны зам нь Хятадаас зүүн Азийн бүс нутгийн орнуудад нэвтрэх замыг нээж, Хятад болон АСЕАН хоорондын зайг ойртуулсан байна.
Гаалийн бүртгэлээр найрамдал хурдны зам ашиглалтад орсноос хойш, найрамдал боомтоор нэвтрэх барааны хэмжээ ноднины мөн үеийнхээс 38 хувиар нэмэгдсэн юм байна.
Хурдны зам дагуу сууж байгаа иргэд хэлэхдээ, хурдны зам ашиглалтад орсноор Хятад АСЕАН-ын худалдааны хаалгыг нээлж, эдийн засгийн хөгжлийн боломж тохиол ч ирэв гэжээ.
|