• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-12 17:08:09    
Дунд бага сургуулийн багшийн эгнээний байгуулалтыг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Ёс суртхуун, эрдэм чадвар хосолсон мэргэжлийн багшийн эгнээ байгуулах үндэсэн зорилтыг биелүүлэхийн төлөө дунд бага сургуулийн багшийн эгнээний байгуулалтын ажлыг сайтар хийх болно гэж Хятадын Боловсролын яам тун саяхан илэрхийлсэн байна.

     Эдгээр ажлын гол цэг нь доорохи арван талд төвлөрч байна.

     Нэг. Багшийн боловсролын өөрчлөлт хөгжлийн тухай жолоодох чанартай санал болон ерөнхий төлөвлөгөөг судалж, "Дунд бага сургуулийн багшийн эгнээний байгуулалтын 11-р таван жилийн төлөвлөгөө"-г судлан боловсруулна.

     Хоёр. Багшийн тухай хууль, Багшилах эрхийн тухай дүрэм, Багшлах эрхийн дүрмийг хэрэгжүүлэх арга зэрэг хууль тогтоолд өөрчлөлт оруулна.

     Гурав. Хот хөдөөгийн багшийн эх баялгыг нэгдэлтэй төлөвлөн, хот суурины багш нараар хөдөө тосгоны боловсролыг дэмжих ажлыг үргэлжлэн ахиулж, үүнийг дүрэм болгон, урт хугацаа баримтлан хэрэгжүүлнэ.
Дөрөв. Багшлах эрхийн дүрмийг боловсронгуй болгож, багшлах эрх олгох баримжааг чанга хэрэгжүүлнэ. Дүрмийн талаас боловсролын боловсон хүчний дүрмийн өөрчлөлттэй уялдуулж, холбогдох дүрэм тогтоолыг өөрчлөн боловсронгуй болгох ажлыг шалавдан хийж, багшлах эрхийн үнэмлэхийг тогтмол нотлон шалгах аргыг судлан дэвшүүлнэ. Бодлогын талаар багшлах эрх үнэлгээ олгох ажлын туршилгыг бүх талаар нэгтгэн дүгнэж, үнэлгээ олгох явцад бий болсон шинэ байдал, шинэ асуудлыг байнга судлан, зохицуулах шинэ арга зам хайна. Бодитой хэрэгжүүлэх талаар дүрэм гурмыг чанга мөрдөж, ажил хэрэгч, үр ашигтай байхыг баримталж, энэ ажлыг хэвийн болгож дүрэмжүүлнэ.

    Тав. Дунд бага сургуулийн боловсон хүчний дүрмийн өөрчлөлтийг идэвхтэй бөгөөд лавдуун бат хэрэгжүүлнэ. Ажлын байрыг дүрэмжүүлэн тогтоох ажлын үндэс дээр, дунд бага сургуулийн бүх багш ажилтныг урьж ажиллуулах өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлнэ. Дунд бага сургуулийн шинэ багшийг илээр шалгаж ажилд авах дүрмийг түргэвчлэн хэрэгжүүлж, өрсөлдөөний мехнизм оруулж, хамгийн шилдгийг нь авч ажиллуулна. Багшийн боловсон хүчний дүрэм болон хуваарлалтын дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, багш нарын идэвхжлийг гүйцэд дайчилна. Дунд бага сургуулийн орлогын хуваарлалтын дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, багшийн ажлын татах хүчнийг нэмэгдүүлнэ.

     Зургаа. Эрдэм чадвартай хүмүүсийн багшийн ажил хийхийг урамшуулах үр ашигтай бодлого болон аргыг судлан боловсруулна. Багшийн мэргэжилд оюутан сурагч элсэх, багшийн мэргэжлийн оюутан сурагчдад сургалтын шагнал олгох, төгссөн оюутан сурагчдад ажлын байр хангах зэрэг холбогдох бодлогод өөрчлөлт хийж, дунд сургууль төгссөн шилдэг сурагчдын багшийн мэргэжил сонгохыг урамшуулан татаж, багшийн мэргэжлийн оюутдын мэдлэг боловсролыг дээшлүүлнэ. Багшийн мэргэжил эзэмшсэн оюутан сурагчдын хөдөө тосгоны дунд бага сургуульд очиж багшлахыг урамшуулан татаж, хөдөө тосгоны багш нарын яас чанар, түвшнийг дээшлүүлнэ. Хөдөө тосгоны дунд сургууль төгсөх шилдэг сурагчдын багшийн мэргэжил эзэмшиж, дараа нь нутаг усандаа буцаж багшлахыг урамшуулах арга хэмжээ хэрэгжүүлж, хөдөө тосгоны сургуулийг шилдэг багшитай болгоно.

     Долоо. Багшийн сургуулиуд болон багшийн мэргэжил бүхий ерөнхий боловсролын их дээд сургуулиудын гүйцэтгэх үүрэг болон давуулгыг гүйцэд бадруулж, бэлтгэн хүмүүжүүлэх уялдаа холбоог боловсронгуй болгож, Хятадын онцлогтой орчин үеийн багшийн боловсролын систем бий болгоно.

     Найм. Багшийн боловсролын хэв загвар болон сургалтын өөрчлөлтйиг нааштай ахиулж, багшийн боловсролын яас чанарыг бүх талаар дээшлүүлнэ. Уламжлалт сурган хүмүүжлийн ухаан, сэтгэл зүй, сургалтын арга зэрэг багшийн боловсролын хичээл сургалтын бүтэц болон агуулгад өөрчлөлт хийнэ. Багшийн боловсролын бодитой ажил дээр дадлаг парактик хийх ажлыг эрчимжүүлнэ.

     Ес. Дунд бага сургуулийн бүх багш нарыг бэлтгэн хүмүүжүүлэж төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, багшийн боловсролын сүлжээнүүдийг холбож, орчин үеийн зайн сургалт болон техникийн арга барилыг гүйцэд ашиглаж, хөдөө тосгоны дунд бага сургуулийн багш нарыг их хүч гарган бэлтгэн хүмүүжүүлнэ.

     Арав. Багшийн ёс суртхууны хүмүүжлийг багшийн эгнээний байгуулалтын тэргүүн байранд тавьж, багш нарын ёс суртхууны түвшнийг бүх талаар дээшлүүлнэ.