Тэрээр хэлэхдээ, ялалтад хүрэхээс өмнө, Америк терроризмд цохилт өгөх ажиллагаагаа зогсоохгүй гэжээ. Америк нь террорист этгээдэд санаачилгатайгаар цохилт өгөх бөгөөд террорист этгээдийг хаацайлж байгаа улс орон, байгууллагыг Америкийн дайснаар үзнэ гэж тэрээр дахин онцолсон байна. Санал зөрөлдөөнөө орхиж, эв санаа нэгтэйгээр терроризмд цохилт өгөхийг Америкийн ард иргэдэд хандан тэрээр бас уриалжээ.
Тэрээр бас Иракийн бодлогын тухай бодлогоо дахин зөвтөөсөн байна. Иракийн аюулгүйн байдал тогтвортой болохоос өмнө, Америк нь цэргээ тэндээс татахгүй юм гэж Жорж Буш тэмдэглэсэн байна. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2
|