Сайн байна уу? Эрхэм сүлжээ хэрэглэгч анд нөхөд өө. Танд энэ өдрийн мэнд хүргэж байгааг хүлээн авна уу. Энэ удаагийн "Захидлын тойм" нэвтрүүлгээр "ХОУР-г хэн сайн мэдэх вэ? " мэдлэгийн уралдааны дүнг мэдэгдэе.
Манай радиогоос соносгчдынхоо дунд зохион явуулсан "ХОУР-г хэн сайн мэдэх вэ? " мэдэлгийн уралдаан нь энэ оны 5-р сарын эхээс 9-р сарын 1-нийг хүртэл үргэлжилж, энэ хугацаанд бид сонсогч анд нөхдөөсөө олон сайхан хариулт авсан сан, Монгол улсын Архангай аймгийн Содномын Лувсанцэрэн ахлагчтай клубын хамт олон хамгийн түрүүнд уралдааны сэдвээ ирүүлсэн, Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улсын радио сонсогчдын клубынхэн майлаар 40-өөд оны үеийн Янь аний түүхт фото зурагтай хариултаа ирүүллээ, Булган аймгийн Тэшиг сумын Бадманямбуу клубынхэн хамт олноороо оролцож олон арвин хариултаа ирүүлсэн, Улаанбаатар хотын Найрамдал сонсогчдын клубын С.Цэвэгмид, Ш.Цэнд нар уралдааны зургийн цомогтой, нарийн дэлгэрэнгүй харилуттай бичиж ирүүлсэн байна. С.Цэвэгмид, Ш.Цэнд нар өөрийн биерээ, гэр бүлийнхнэнтэйгээ төдийгүй, манай радиогийн идэвхтэн сонсогчдыг дайчлан уралдаанд урьдын адил идэвхтэй оролцсон байна, Монгол улсын Улаанбаатар хотын 84-р сургууль, Улаанбаатар хотын Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнууд, Бээжин, Өвөр Монгол болон Шань дүн мужид сурч судалж байгаа Монгол улсын оюутан, Дархануул аймаг, Ховд аймаг, Хөвсгөл аймаг, Архангай аймгийн радио сонсогч, Бангладеш дэх Монгол хэлний нэвтрүүлгийг сонсогч хамт олон, үүнээс гадна Бээжин дэх төвийн үндэстний их сургуулийн оютнууд гээд энэ уралдаанд бид сонсогчдоосоо нийт 1500 гаруй хүн энэ уралдаанд оролцсон байна.
Уралдаанд хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос бид сугалаа хйих аргаар доорхи сонсогчийн уралдаанд байр эзлүүлсэн байна.
Нэгдүгээр байранд: Монгол улсын Архангай аймгийн Ахмадын хорооны ахмад сонсогч Дондовын Самданмөнх, Улаанбаатар хотын Найрамдал сонсогчдын клубын С.Цэвэгмид, Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад улсын сонсогчдын клубын хамт олон,
Хоёрдугаар байранд: Монгол улсын Ховд аймгийн амхад сонсогч Жумбайн Буяндалай, Монгол улсын Булган аймгийн Тэшиг сумын "Бадмаа-нямбуу клубын" сонсогч Батмөнх, Улаанбаатар хотын Найрамдал сонсогчдын клубын идэвхтэн сонсогч Ш.Цэнд,
Гуравдугаар байранд: Монгол улсын Улаанбаатар хотын ахмад сонсогч Цэвэгийн Догсом, Бангладеш дэх манай радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийг сонсогч хамт олон, Улаанбаатар хотын 23-р сургуулийн идэвхтэн сонсогч Сономдулам
Уралдаанд байр эзэлсэн дээрх сонсогчдод манай радиогоос дурсгал болгож хадгалуулах байр эзэлсэн үнэмлэх, дурсгалын зүйл зэргийн бид шуудангаар явууллаа. Би Монгол хэлний редакцийн хамт олныхоо өмнөөс энэ уралдаанд идэвхтэй оролцосон бүх сонсогчиддоо чин сэтгэлийн баяр талархал хүргэж байгааг хүлээн авна уу? Хойшид зохион явуулах уралдаанд ч үргэлжлэн оролцохыг хүсч байна. \Номин бэлтгэв\
|